ЭХЛЭЛ

Миний бие Археологич, судлаач мэргэжилтэй нэгэн.
Археологийн шинжлэх ухаан монголд хөгжөөд тийм ч удаагүй, шинэ шинжлэх ухаан. Тэр ч утгаараа цөөнгүй хүмүүс мэдэхгүй, зарим мэргэжилтэй холж гутган ойлгох нь бий.
Гэхдээ сүүлийн жилүүдэд археологийн мэдээ мэдээлэл, нээлт хүмүүст хүрэх нь харьцангуй их болсон шиг санагддаг. Төрийн зүгээс ч тусгайлан анхаарал хандуулах болсон.
Миний хувьд энэ блогтоо мэргэжилтэйгээ холбоотой мэдээ мэдээлэл, за тэгээд хажуугаар нь оюутан байхдаа хээрийн дадлага, шинжилгээний ангиудад хэрхэн явж байсан, их сургуулийнхаа ангийн андуудын тухай, мэргэжил нэгт оюутан дүү нартаа оюутан байхдаа сурч мэдсэн бага ч гэсэн зүйлээсээ нэмэрлэн хуваалцах бодолтойгоор нээж буй нь энэ.
Миний блогыг уншихад үг үсгийн алдаа, өгүүлбэрийн найруулага, үгийн сонголт гээд л зочин таны нүдэнд мэдрэгдэх олон эндүү ташаа зүйлс таарч болзошгүй. Тэр бүрт та бүхэн зөвлөн зааварчилж байхыг хүснэ.
Хүндэтгэсэн: Гүнба

Commentaires