Соёлын өвийн төвөөс эрхлэн гаргадаг "Соёлын өв" сэтгүүлийн талаар хүргэж байна. тус сэтгүүлд Археологи, Музей, сэргээн засварлалт, шинэ судалгаа - арга зүй, биет ба биет бус соёлын өвийн талаархи өгүүлэл, мэдээлэл хэвлэгддэг билээ.
Доор жишээ болгон 2009 оны 2 дугаарыг хүргэж байна. Өнгөрсөн ч гэсэн уншаагүй хүнд сонирохолтой өгүүллүүд буй болно. Дэлгэрүүлнэ үү.
Соёлын өв төвийн талаар дэлгэрэнгүй: www.monheritage.mn
En savoir plus... Дэлгэрэнгүй...
MONARCHEO
Миний блогоор зочилон буй танаа гүнээ талархана. Энэхүү блог та бүхнээ Археологийн Шинжлэх Ухаантай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг хүргэхийг хичээх болно.
vendredi 25 mai 2012
dimanche 20 mai 2012
“СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.
1970 онд “БНМАУ-ын Соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль”, 1994 онд “Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах хууль” батлагдсаныг 2001 онд “Соёлын өвийг хамгаалах тухай хууль” нэртэйгээр шинэчлэн баталж, түүх, соёлын дурсгалт зүйл гэдэг ухагдахууныг шинжлэх ухаан, урлаг, эрх зүйн үүднээс нарийвчлан тодорхойлж, түүх, соёлын дурсгалыг сурвалжлан олох, бүртгэх, зэрэглэл тогтоох, археологи, палентологийн хайгуул, малтлага хийх, судлах, сурталчлах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах, өмчлөх, эзэмших, ашиглах, хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон бүхий л харилцааг зохицуулж ирсэн.
Соёлын өвийг хамгаалах тухай хууль 2001 онд батлагдан гарсанаас хойш нийт 4 удаа нэмэлт өөрчлөлт орсон байна.
Энэ удаагийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг холбогдох байгууллагуудын саналыг бичгээр хүлээн авч нийт 10 гаруй удаагийн хурлаар хэлэлцэж хуулийн төсөлд саналыг тусгаад байна. Мөн Археологи, Палентологи, Музейн үзмэр буюу биет өвийг хамгаалах, үнэлэх, Биет бус өвийг хамгаалах, үнэлэх, Соёлын өвийн үнэлгээ гэсэн 8 чиглэлийн салбар хуралдаан зохион байгуулан хэлэлцүүлсэн бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, улс чанартай музейнүүд, Соёлын өвийн төв, Уул уурхайн үндэсний ассоциаци, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Эртний эдлэлийн худалдаа эрхлэгчид болон цуглуулагчид, Даатгалын компани төлөөллүүдийг оролцуулан хуулийн төсөлд өгсөн саналыг тусган ажилласан юм.
“Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийг нийтэд ойлгомжтой болгох үүднээс соёлын өвийг сурвалжлан олох, бүртгэх, ангилал тогтоох, археологи, палеоантропологи, палентологийн хайгуул, малтлага, судлах хийх, сурталчлах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах, өмчлөх, эзэмших, ашиглах, хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, нэр томьёог хуульд нэг мөр хэрэглэх зорилгоор хуулийн нэр томьёо гэсэн шинэ зүйл нэмэн "Соёлын өв”, “Соёлын биет өв”, “Хөдлөх дурсгал”, “Үл хөдлөх дурсгал”, “Дэлхийн өв”, “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ” гэсэн нэр томъёог тайлбарлалаа.
Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуульд “түүх, соёлын дурсгалт зүйл” гэснийг “соёлын өв”, “түүх, соёлын дурсгалт зүйлийн хайгуул, малтлага, судалгаа” гэснийг “палеонтологи, палеоантропологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа” гэж өөрчлөн хуулийн төсөлд тусгасан.
Соёлын өвийн хамгаалах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд нийцэж байгаа болно. Энэхүү хууль батлагдсанаар “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”, “Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль”, “Ашигт малтмалын тухай хууль”-иудад тус тус өөрчлөлт орох юм.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хороо
En savoir plus... Дэлгэрэнгүй...
Libellés :
Онцлох мэдээ,
Хууль тогтоомж - дүрэм журам - Loi
mardi 1 mai 2012
Festival d'Histoire de l'Art . 2012
Le Festival se veut la fête annuelle de l’Histoire de l’Art. Conçu comme un carrefour des publics et des savoirs, il offrira durant trois jours abondance d’images et de rencontres à la fois scientifiques et festives qui s’adresseront à tous, professionnels, étudiants, amateurs et curieux. Le festival est sans inscription. Seuls les visites et ateliers (ouverts à tous) demandent une réservation préalable.
Comme l’année dernière, un thème fédérateur rassemblera tous les aspects de la discipline. Pour la seconde édition, c’est le thème des Voyages qui a été retenu. A l’ombre du château, conférences, débats, projections et lectures exploreront toutes les facettes du rapport entre art et voyages.
Ouvert à des spécialistes venus de toute l’Europe, le Festival privilégie le regard des acteurs d’un pays invité: en 2012, l’Allemagne.
Le Forum de l’histoire de l’art sera l’occasion de faire connaître toute l’actualité de la discipline, les découvertes les plus spectaculaires, les jeunes chercheurs prometteurs, les restaurations les plus marquantes, les technologies les plus innovantes pour la conservation et l’étude des œuvres d’art. Cette année, nous nous concentrerons sur l’actualité des musées et des monuments historiques, sur les nouveautés de la recherche en histoire de l’art, sur les revues d’histoire de l’art et sur le marché de l’art.
Un salon du livre et de la revue d’art offrira un panorama très large des publications récentes françaises et étrangères, ainsi que des rencontres avec les auteurs et des débats sur l’actualité de l’édition d’art.
« Art & caméra » proposera un riche programme de films sur l’art avec un double éclairage à la fois sur le thème des voyages et sur les cinéastes allemands qui ont marqué l’histoire du film sur l’art.
Accompagnant l’introduction de l’histoire des arts à l’école, le Festival accueillera comme l’année dernière un programme pédagogique à destination des cadres formateurs et des enseignants, l’Université de Printemps.
Mais le Festival, ce sera aussi des expositions, des concerts, des lectures, des visites exceptionnelles…
http://festivaldelhistoiredelart.com
En savoir plus... Дэлгэрэнгүй...
lundi 23 avril 2012
Toulouse - Niel. Brut de fouilles ! Exposition
Exposition temporaire du 11 mai au 11 novembre 2012D’octobre 2009 à juillet 2011, le site de la ZAC Niel (ancienne caserne Niel) a fait l’objet d’une grande fouille archéologique préventive. Les découvertes sont à la mesure de l’ampleur de l’opération, dévoilant les racines gauloises de Toulouse et bien d’autres surprises…
Sans attendre la fin du travail d’analyse des archéologues, l’exposition livre les premiers résultats de cette étude : bruts de fouilles !
Les Gaulois du IIe siècle avant notre ère ont laissé les traces les plus nombreuses, témoignant de leurs activités artisanales et de leur implication au sein d’un vaste réseau d’échanges commerciaux. Mais, si visibles soient-ils, les amoncellements d’amphores méditerranéennes ne sont qu’une partie des témoignages laissés par plus de 6 000 ans de présence humaine ; premières traces néolithiques, grande nécropole à la transition de l’âge du Bronze et de l’âge du Fer, agglomération gauloise de plaine, espace funéraire romain…
Il s’agit là d’une série de fenêtres ouvertes par les archéologues sur l’une des terrasses de la Garonne.
Près de 20 mois de fouilles sur 20 000 m² de terrainD’octobre 2009 à juillet 2011, le site de l’ancienne caserne Niel) a fait l’objet d’une opération d’archéologie préventive d’une ampleur rarement atteinte à Toulouse. Les découvertes sont à la mesure de cette fouille, menée par l’opérateur franco-suisse Archeodunum, associé à la société locale Hadès et sous le contrôle de l’État (Direction régionale des affaires culturelles - Midi-Pyrénées/Service régional de l’Archéologie).
Une occupation très ancienne
Outre quelques vestiges datant du Néolithique (entre environ 5000 et 2000 avant notre ère) qui témoignent d’une fréquentation très ancienne du site, les archéologues ont mis au jour une importante nécropole à incinération de la fin de l’âge du Bronze- début de l’âge du Fer (950-750 avant notre ère). Avec plus de 70 sépultures fouillées, il s’agit du plus vaste ensemble funéraire de ce type découvert, à ce jour, en Toulousain.
L’agglomération gauloise
Durant le deuxième âge du Fer (450-50 avant notre ère), ce site en bordure de Garonne voit se développer une agglomération qui, au IIe siècle avant notre ère, a pu s’étendre sur une quarantaine d’hectares sur l’ensemble du quartier Saint-Roch.
L’exposition présente les traces de vie recueillies par les archéologues : des objets du quotidien (céramiques, bijoux, instruments de toilette, outils…) ou les témoins de productions artisanales (moules et creusets pour le travail des métaux, pesons et fusaïoles servant au tissage, couteaux et ossements d’animaux attestant une activité de boucherie).
Une « plaque tournante » dans le commerce du vinMais le site est surtout marqué par la forte densité de débris d’amphores méditerranéennes (plus de 90 tonnes). Ces amphores à vin sont l’indice le plus visible d’une intense activité d’échanges à longue distance. La vigne n’étant pas encore cultivée en Gaule, le commerce du vin fut particulièrement florissant. Avec ce breuvage, de nombreuses marchandises venues du bassin méditerranéen étaient acheminées jusqu’à ce « village » gaulois situé sur un point de rupture de charge d’un axe majeur reliant Méditerranée et Atlantique.
L’ensemble des éléments découverts offre une image ambivalente du peuple local, les Volques Tectosages. À la fois rattachés au monde gaulois, ils ont évolués dans une sphère méridionale, marquée par la présence grecque et romaine. Les activités de cette agglomération cessent au tournant du Ier siècle avant notre ère alors que la Tolosa romaine prend son essor.
L’exposition
Sitôt la fouille achevée, les archéologues ont commencé leur travail d’analyse : dessins des objets, datations, re-contextualisation des découvertes, synthèse des données… L’exposition présente cette étape fondamentale dans le travail des chercheurs durant laquelle quantités de questions sont posées et quelques réponses d’ores et déjà apportées. Le visiteur chemine dans l’exposition à la découverte des vestiges mis au jour, du néolithique à la période romaine, et s’initie aux méthodes de fouilles employées par les archéologues.
Des restitutions, telles que celle d’une tombe à incinération de la transition âge du Bronze-âge du Fer ou encore le dessin grandeur nature d’un puits profond de 4 mètres, mises en regard avec les objets les plus remarquables découverts sur le site, ouvrent de multiples fenêtres sur le passé si riche de ce quartier toulousain.
Le parcours s’achève sur une présentation du projet de la ZAC Niel et un renvoi vers l’exposition de la Maison des Associations du quartier Niel/Saint-Roch qui relate plus précisément toutes les étapes de transformation du quartier et détaille son futur.
http://saintraymond.toulouse.fr
Merci pour l'invitation d'exposition d'Archeodunum
En savoir plus... Дэлгэрэнгүй...
vendredi 30 mars 2012
"Монголын музейн үзмэрүүд" сан хөмрөгөөс

Үзмэрийн нэр: ГуталЭзэмшигч: ШУА-ийн Археологийн хүрээлэн
Төрөл зүйл: Хувцас хэрэглэл
Он цаг: Төмрийн түрүү үе / НТӨ YII - IY зуун /
Хэмжээ: Өндөр: 32 см, Урт: 97 см, Жин: 600 гр,
Бүтээлч: 2006 онд доктор, профессор Д.Цэвээндорж, академич В.И.Молодин, профессор Г.Парцингер нарын удирдсан Монгол-Орос-Германы хамтарсан экспедици Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Олон гүүрийн голын 10-р булшны малтлагаас олж илрүүлсэн.
Материал арга ажиллагаа: Эсгий, даавууТодорхойлолт: Эсгий, улаан даавуун материал орсон. Урт 97см, түрийний өргөн 32см зузаан 0,4мм. Жин 600 гр.

Үзмэрийн нэр: ДээлЭзэмшигч: ШУА-ийн Археологийн хүрээлэн
Төрөл зүйл: Хувцас хэрэглэл
Он цаг: Төмрийн түрүү үе / НТӨ YII - IY зуун /
Хэмжээ: Өргөн: 75 см, Урт: 155 см, Жин: 3850 гр, Бүтээлч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Олон гүүрийн голын 10-р булш. Монгол-Орос-Германы хамтарсан экспедиц, 2006 он
Материал арга ажиллагаа: Хонины нэхий, булга, хэрэмний арьс
Тодорхойлолт: Хонины нэхий, булга, хэрэмний арьсаар хийсэн. Өргөн 75см, урт 115см, нийт урт (сүүлтэйгээ) 155см, ханцуйны урт 60см. Жин 3,850 гр.



Үзмэрийн нэр: Грек -Ромын хийцтэй мөнгөн чимэглэлЭзэмшигч: ШУА-ийн Археологийн хүрээлэн
Төрөл зүйл: Гоёл чимэглэлийн эд зүйл
Он цаг: I зууны сүүл, II зууны эхэн үе
Хэмжээ: Жин: 160 гр, Диаметр: 14,1 см
Бүтээлч: “Монголын умард хэсэгт орших Ноён уулын булшны археологийн судалгаа” төслийн хүрээнд 2006 онд доктор/Ph/ Н.Эрдэнэ-Очир, доктор Н.В.Полосьмак нарын удирдсан Монгол-Оросын хамтарсан экспедици Төв аймгийн Борнуур сумын нутаг Ноён уулын Сүжигтийн амны язгууртны 20-р булшны малтлагаас олж илрүүлсэн. Материал арга ажиллагаа: Мөнгө
Тодорхойлолт: Мөнгөөр хөөлгөж хийсэн 15 см голч бүхий дугуй мөнгөн эдлэл дээр эрэгтэй, эмэгтэй хоёр нүцгэн хүнийг барын арьсан дээр суусан байдлаар дүрсэлжээ. Ийнхүү дүрслэхдээ эрэгтэйн цээжийг баруун тийш үл ялиг хандсан, хоёр гараараа хойш тулан гэдрэг хагас хэвтэж, толгойгоо арагш гэдийлгэн харсан, хоёр хөлөө хагас нугалан барын арьсан дээр суусан байдалтай, эмэгтэйг баруун хөлөө нугалж, зүүн хөлөө хагас нугалан эрэгтэйн баруун өвдгөн дээр цээжээрээ үл ялиг баруун тийш хандан сууж, нүүрээрээ зүүн тийш хагас эргэсэн, зүүн гараа хойш сунган эрэгтэйн баруун мөрөн дээр тавьсан буюу тулсанаар дүрсэлжээ.
Эмэгтэй нь зүүн мөрөө том нөмрөгний захаар ороосон байх бөгөөд нөмрөгийг нуруугаараа ороон нэг үзүүрийг нь баруун гараараа барин өөрийн зүүн гуян дээр тавьсан байна. Нөмрөгний ихэнх хэсэг эмэгтэйн хоёр хөлөн дундуур доош унаж, эмэгтэйн баруун хөл шилбэнээс доош хэсгээрээ нөмрөгт халхлагджээ. Мөн эмэгтэйн баруун мөр болон толгой араар зүүн тийш бага зэрэг налуу босоо таяг хэлбэрийн 0,5 см өргөн урт эдлэл байх бөгөөд энэхүү эдлэл нь дээд хэсэгтээ бөөрөнхий монцгортой, мөн нарийн хэрчлээсүүдээр нэлэнхүйд нь цохисон байна.
Түүний баруун талд 1 см орчим зайд 4 см өндөртэй, баруун тийш дарсан ташуу энгэртэй дээл өмсгөн, баруун гараа урагш нугалан барьсан хүнийг баруун ташаандаа (бүсэндээ) 0,8см урт иртэй, 0,2см урт иш бүхий ишэн хэсгээрээ үл ялиг тахир чинжал хутагтайгаар дүрсэлсэн бөгөөд энэ хүний бөгсөн биений хэсэг чухам ямар болох нь мэдэгдэхгүй байна. Энэхүү мөнгөн эдлэлийг дүрслэхдээ эрэгтэйг булчин шөрмөслөгөөр, үсээ хойш самнасан мөн бэлэг эрхтнийг ил гарсанаар, эмэгтэйг үсээ цэвэрхэн хоёр тийш боож, эмэгтэй хүний хөх болон бие галбирыг маш гайхамшигтай үзэсгэлэнтэйгээр тод томруун урлан дүрсэлж мөнгөн эдлэлийн дугуй талбайг зөв хувиарлан зохиомжилж урлажээ.
Мөнгөн эдлэлийн захын хүрээг эмжээрдэн хоёр давхар ховил тойруулан гаргаж мөн хүрээг тойруулан 8 ширхэг 0,2 см голч бүхий нүх гаргасан байх ба нэг нүхэнд хадаасны үлдэгдэл хадгалагдан үлдсэн байна.
------------------------------------------------------
Монгол Улсын музейн сан хөмрөг дэх түүх, соёлын өвийн дурсгалуудыг Монгол Улсын өмчлөлд байгааг баталгаажуулж, түүнийг хулгайд алдагдах, хууль бусаар солих, үрэгдэхээс урьдчилан сэргийлэн, албан хэрэгцээнд ашиглах, олон нийтэд сурталчлан таниулах үүднээс “Монголын музейн үзмэрүүд” хэмээх цахим хэлбэрийн каталогийг олон нийтэд хүргэж эхлээд байна.
Энэхүү “Монголын музейн үзмэрүүд” цахим каталогт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр түүх, соёлын хосгүй үнэт зэрэглэлд батлагдсан дурсгалт зүйлс, улс аймгийн музейн сан хөмрөг дэх шилдэг үзмэр, эд зүйлсийн тухай товч тодорхойлолт, түүний гэрэл зурган мэдээлэл орох юм.
http://www.eheritage.mn
En savoir plus... Дэлгэрэнгүй...
samedi 3 mars 2012
Facebook дахь Археологийн хуудас
Монголын археологи болон Дэлхийн археологийн судалгаа, тэдний сонин содон нээлтүүд, судалгааны хүрээлэн, байгууллагуудын танилцуулга, чиглэл, үзэсгэлэн, хурал цуглаан, шинэ бүтээл, судалгааны сэтгүүл зэрэг Монголын ба Дэлхийн улс орнуудын археологийн талаар мэдээллийг хүргэх зорилготой Facebook хуудас юм. Блогийн шинэ болон блогт тавигдаагүй мэдээлүүд мөн тавигдаж байх тул манаахан “like, J’aime” хийгээд нэгдээрэй.Археологийн талаархи асуулт, хариулт, бодол санаагаа энэ хуудсанд үлдээн хариулт авах, бусадтай харилцах, мөн та өөрөө ч археологи, түүх, угсаатан судлал, антропологи, музей, ... хүрээний мэдээллийг бусаддаа энэ хуудас дээр хуваалцаж болно.
Rejoignez-nous sur notre page Facebook ‘Archéologie de Mongolie et du Monde’
En savoir plus... Дэлгэрэнгүй...
Libellés :
Information,
Мэдээ,
Онцлох мэдээ
samedi 18 février 2012
4 postes d'archéologues
4 postes d'archéologues
La Communauté urbaine du Grand Toulouse recrute 4 archéologues pour son nouveau Service Archéologique dirigé par Pierre Pisani.
- 1 médiéviste - 1 protohistorien(ne)
- 1 néolithicien(ne)
- 1 gestionnaire des collections
- céramologue
Date limite du dépôt des candidatures :
Le bon n° de téléphone est le 33 (0)5 61 22 37 54
Vous pouvez aussi utiliser l'adresse électronique suivante - pierre.pisani@grandtoulouse.fr
Rejoignez-nous sur notre page Facebook
En savoir plus... Дэлгэрэнгүй...
La Communauté urbaine du Grand Toulouse recrute 4 archéologues pour son nouveau Service Archéologique dirigé par Pierre Pisani.
- 1 médiéviste - 1 protohistorien(ne)
- 1 néolithicien(ne)
- 1 gestionnaire des collections
- céramologue
Date limite du dépôt des candidatures :
23 mars 2012
4 offres d'emploi fichier de Toulouse: Offres_postes_d_archeologues
Le bon n° de téléphone est le 33 (0)5 61 22 37 54
Vous pouvez aussi utiliser l'adresse électronique suivante - pierre.pisani@grandtoulouse.fr
Rejoignez-nous sur notre page Facebook
En savoir plus... Дэлгэрэнгүй...
Inscription à :
Messages (Atom)
