Эрдэм шинжилгээний зохиолын богино хэмжээний хамгийн нийтлэг бөгөөд шинжлэх ухаанд үйлчлэх үүргээрээ түгээмэл хэлбэр нь эрдэм шинжилгээний өгүүлэл юм. Өгүүлэл нь судалгаа шинжилгээний ямар нэг үр дүнг нэгтгэн дүгнэж, дүгнэлт өгсөн, шинжлэх ухааны тодорхой мэдээллийг агуулсан биеэ даасан бичил зохиол юм. Судлаач бүхэн судалгааны ажлынхаа явцад түүний зарим үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлэх үүрэгтэй. Ялангуяа эрдмийн зэрэг горилогч тухайн сэдвээрээ доод тал нь 3-5 өгүүлэл бичиж, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлсэн байх шаардлагатай. Эрдэм шинжилгээний өгүүллийг өдөр тутмын сонин, шар сонинууд юмуу сайн дурын ном хэвлэлд хэвлүүлснийг тооцохгүй, харин Их дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичиг, ШУА-ийн мэдээ сэтгүүл, Хүрээлэнгийн цуврал бичиг, Боловсролын хүрээлэнгийн "Боловсрол судлал" гэх зэрэг салбарын нэр хүндтэй сэтгүүлд юм уу тухайлан эрдмийн өгүүлэл хэвлэдэг гадаад, дотоодын эрдэм судлалын бичигт нийтлүүлсэн байх шаардлагатай.
Энэ шаардлага социализмын үед "Эрдмийн зэрэг цол олгох улсын дээд зөвлөл" буюу ВАК-аар зөвшөөрөгдсөн хэвлэлүүдэд тухайлбал олон нийтийн төв хэвлэл болох "Үнэн", "Утга зохиол" сонин, "Намын амьдрал", "Цог", "Шинжлэх ухаан амьдрал", "Эрүүл мэнд", "Сурган хумүүжүүлэгч" зэрэг цөөн сонин сэтгүүл, ШУА-ийн Мэдээ, Хүрээлэнгүүдийн эрдэм судлалын цувралууд, Их дээд сургуулийн Эрдэм шинжилгээний бичиг зэрэгт нийтэлсэн өгүүллийг эрдэм шинжилгээний өгүүлэлд тооцдог нарийн журамтай байсан бөгөөд салбарын яамдын хэвлэл, аймаг, төвийн сонинуудад нийтлүүлсэн өгүүллийг эс тооцож харин түүнийг эрдэм шинжилгээний нийтлэг зохиолын тоонд оруулж үздэг байв. Ийм хяналт эрдмийн бүтээлд тавигдах нь зүйтэй бөгөөд одоо ийм хяналт шинжилгээ, үнэлгээ өгөх албан ёсны байгууллага, эрхэлсэн газаргүй байгаагаас хэн дуртай нь ямар ч хэвлэлд "өгүүлэл" нэртэй юмаа өгч төлбөртэй нийтлүүлдэг, түүнийгээ эрдмийн бүтээлийн жагсаалтанд оруулсан байх явдал хаяагүй үзэгдэх болов. Энэ нь эрдмийн бүтээлийн чанар чансаа, үр өгөөж, нэр хүндэд муугаар нөлөөлж, сонин сэтгүүлд нийтэлсэн бүхнээ эрдмийн бүтээлд тооцох буруу хандлага хэвшин тогтоод байгааг энэ ташрамд шүүмжлэн өгүүлье. Зүй нь, эрдмийн зэргээ хамгаалуулах зөвлөлүүд хаана ямар хэвлэлд хэвлүүлсэн, өгүүллийн хэмжээ, агуулга, ач холбогдол, эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлагыг хангасан эсэхээр нь тухайн өгүүллийг эрдэм шинжилгээний өгүүлэлд тооцох журам боловсруулж, ийм хяналтын шинжилгээ тогтоох шаардлагатай байна. Судалгааны өгүүллийн бүтэц ямар байх, тэдгээрийн тухай нийтлэг шаардлага журмын талаар судлаач Д.Түмэндэмбэрэлийн бичсэнээс ишлэе.
• СЭДЭВ БУЮУ ГАРЧИГ: Гарчиг нь өгүүллийн гол санааг агуулсан товч, тодорхой, оновчтой томъёологдсон байх ёстой.
• ЗОХИОГЧИЙН ХАЯГ: Зөвхен зохиогчийн овог, нэрийг бичнэ. Хураангуй: Судалгааны ажлын агуулгын гол утга санааг товч тодорхой, ойлгомжтой байдлаар илэрхийлсэн 8-12 мөр байвал зохиио.
• ТҮЛХҮҮР ҮГ: Өгүүллийн цөм утгыг илэрхийлж чадахуйц цөөн тооны нэр үг ба холбоо үг байна.
• УДИРТГАЛ: Өгүүллийн судалгааны арга, зорилго, зорилт, хэрэгцээ шаардлага, дэвшүүлж буй асуудал, таамаглал дэвшүүлж түүнээ бататгахын тулд ямар сорил туршилтыг ямар аргаар хэрхэн гүйцэтгэсэн, хэчнээн хэмжээний материал, мэдээлэл хуримтлуулж ямар аргаар боловсруулалт хийсэн зэргийг дурдана.
ҮНДСЭН ХЭСЭГ: Өөрийн судалагааны үр дүнг бусад судлаачдын судалгааны үр дүн, онол арга зүйн янз бүрийн чиглэл, үзэл баримтлалтай хэрхэн холбогдох хийгээд өөрийн таамаглалаа хэрхэн баталсан, эсвэл үгүйсгэсэн, ямар дүгнэлтэд хүрч байгаа зэргийг ишлэл, баримт нотолгоотой гаргана. Тоон үзүүлтэд заавал математик боловсруулалт хийж бичнэ.
• СУДАЛГААНЫ ҮР ДҮН: Энэ хэсэгт судлаач өөрийн гаргасан үр дүнг баталгаатай логик, дэс дараалал сайтай, эмх цэгцтэй, ойлгомжтой бичнэ.
• ДҮГНЭЛТ: Судалгааны үр дүнд гаргасан дүгнэлтүүдээ логик дэс дараатай, оновчтой, тодорхой хэлбэрээр бичнэ.
• ИШ ТАТСАН БҮТЭЭЛ, АШИГЛАСАН МАТЕРИАЛ: Энд зөвхөн өгүулэлд иш татсан бүтээлийг болон өгүүлэлд ашигласан бүтээлийг оруулна. Ишлэл, зүүлт хийх журмыг баримтална.
• ТОВЧЛОЛ: Товчлолыг англи, орос хэлний аль нэгээр бичих бөгеөд орос хэлээр бол Резюме гэж бичнэ. Товчлолд өгүүллийн үр дүн болон дүгнэлтийг нягтлан товчилж, монгол хэлээр бичсэн өгүүлэлд гадаад хэлээр англи, орос, гадаад хэлээр бичсэн өгуүлэл бол монгол хэлээр бичнэ.
• СУДЛААЧИЙН ТУХАЙ: Зохиогчийн овог нэр, эрдмийн ээрэг, ажлын газар буюу хаяг байна.
Эрдэм шинжилгээний өгүүлэл нь хэмжээний хувьд 10-15 хуудас материал байх ба тухайи салбарын онцлогоос үүдэн тухайлбал байгалийн ухаан, математик, физик, хими зэрэг логикжсон, тодорхой шинжлэх ухааны өгүүллийн хэмжээ 5-аас доош хуудастай байж болох бол нийгмийн ухааны өгүүлэл 10-аас дээш хүртэл хуудастай байж болно. Эрдэм шинжилгээний өгүүлэлд доорхи шаардлага тавигдана. Үүнд:
• СЭДЭВ АГУУЛГА ТОХИРСОН, сэдвийн нэр урт биш оновчтой байх.
• ӨГҮҮЛЛИЙН бүтэц эрдэм шинжилгээний зохиолын шинжтэй байх. Сүүлийн үед эрдэм шинжилгээний өгүүллэгийг нийтлэх мэргэжлийн сэтгүүл, ЭШБ-т өгүүллийн бүтэц, хэмжээг тодорхой заахаас гадна түүнийг компьютерын Ариал Мон-оор 12 үсгийн тэмдэгтээр шивсэн, өгүүлэлд тавих шаардлагыг судлаачдад санал болгож байгаа нь зүйтэй юм.
• ӨГҮҮЛЛИЙН хэл найруулга ойлгомжтой, товч тодорхой, нэр томьёо маргаангүй нэг мөр тогтсон, логик дэс дараатай байх.
• ӨГҮҮЛЭД дэвшүүлсэн санаа үндэслэл нотолгоо сайтай байх, мэдээлэл нь шинэлэг, үнэн бодитой байх Шинжлэх ухааны зохиол, судалгааны бүтээл нь ямагт судлаачийн шинэ эрэлхийлэл, оролдлого, туршилт, бодол санааны үр дүн байдаг учраас эрдэм шинжилгээний өгүүлэлд дэвшүүлсэн санаа шинэлэг байх, уншигчдад шинэ мэдлэг мэдээлэл олгохуйц үр өгөөжтэй байх хэрэгтэй. Өгүүлэлд шинжлэх ухааны цоо шинэ нээлт гаргах, шииэ мэдлэгийг бүтээх боломжоор тааруу, харин диссертаци болон нэгсэдэвттомоохон бүтээлд нээлтийн чанартай онолын судалгаа хийгдсэн байдаг. Тиймээс бид эрдэм шинжилгээний өгүулэлд судлаач шинэ санаа оноо дэвшүүлэх гэхээс шинэлэг санаа, шинэвтэр үзэл хандлагаа дэвшүүлсэн байна гэж үзэж байгаа юм. Шинэ юм уу шинэлэг санаагүй эрдмийн бүтээл байж үл болно. Тийн аваас тухайн судалгааны бүтээлийн үнэ цэн, ач холбогдол буурдаг буюу ерөөс шинжлэх ухааны зохих түвшинд бичигдээгүй бүтээлийг эрдэм шинжилгээний зохиол гэж үзэхэд бэрхтэй болно. Өгүүллээс шинэлэг санаа, шинэ мэдлэгийн зүйлийг хожмын судлаачид өөр өөрсдийн бүтээлд иш татаж, өгүүллийг эрдмийн эргэлт гүйлгээнд оруулдаг. Эрдэм шинжилгээний өгүүллээс аль болох олон судлаач, эрдэмтэд ишлэл зүүлт авч байвал тухайн өгүүллийн үнэ цэн, онол практикийн ач холбогдол их, судалгааны түвшин өндер байгааг илтгэх нэгэн зуйл баримт болно. Өгүүлэл нь хэмжээний хувьд авсаархан учраас хэл найруулга нь цэгцтэй ойлгомжтой, үгийн сан, хэл зүйн найруулгын алдаагүй, үг сонголт оновчтой, нэр томьёо нэг мөр байх боломжтой.
From: hicheel.mn
Сэтгүүл зүйн бүтээл бичихтэй зарим талаараа төстэй юм аа
RépondreSupprimerГайхалтай
RépondreSupprimer