6500 жилийн тэртээд Garonne голын хөндийд анхны суурийн үүсчээ

Шинэ оны мэнд. Та бүхэнтэй 2011 оны хамгийн эхний өдөр учран мэндчилж байгаадаа туйлын байртай байна. Энэ жил та бүхэнд олон шинэ сонин мэдээлэл, судалгааны талаар өгүүлэхийг зорино. Оны анхны сэдвээрээ нэгэн үзэсгэлэн үзсэн тухайгаа оруулахаар шийдлээ.

Тулуз хотын зэргэлдээх Cugnaux гэх хотод тухайн хотын газар нутагт 1945 - 2010 он хүртлэх 65 жилийн малтлага, судалгааны "Шинэ чулуун зэвсгийн үеийн суурингийн судалгааны" талаархи археологийн үзэсгэлэнг хотын захиргаа, Inrap, Drac midi-pyrénees зэргээс хамтран зохион байгуулж байгаа ажээ.
Үзэсгэлэнд булш, суурингийн малтлагаас гарсан олдворууд, түүнээс гадна тухайн үеийн амьдралын хэв маяг, онцлог, аж ахуй, хүнс хоолны талаархи мэдээллийг зургаар самбар дээр дүрслэн харуулсан байна. Мөн судалгааны явцад шинээр мэдээлэл баяжуулсан Неолитийн үеийн гар урлал, арилжаа наймаа, үйлдвэрлэл, зан үйлийн талаар мөн зурган самбар дээр дүрслэн харуулж тайлбарласан байлаа.

NÉO-CUGNAUX I 15 sept. - 18 déc. 20101945-2010 : 65 ans de recherches archéologiques à Villeneuve-Tolosane/Cugnaux
La découverte et l’étude du site préhistorique de Villeneuve-Tolosane/Cugnaux sont indissociables de l’évolution de ce terroir situé à cheval sur les deux communes. Sa connaissance a progressé au rythme de l’urbanisation et de l’évolution des pratiques de la recherche archéologique nationale. Peu connus du grand public, les vestiges mis au jour au fil des années constituent un ensemble exceptionnel pour approcher la vie des premiers agriculteurs dans la vallée de la Garonne il y a environ 6500 ans.

Энэхүү булшийг 1966 оны 01-р сард Жорж симони гэх судлаач илрүүлэн судалжээ. мөн нэг жижиг вааран сав байсан ба түүн дотор зарааны доод эрүүний яс, загасны яс зэргүүд байсан байна.



Оршуулгын зан үйлийг сэргээн харуулсан зурагт самбар



Малтлагаас гарсан эд зүйлс...



Чулуун зэвсгийн үлдэцүүд...



Вааран сав суулгууд


Газар тариалан, хоол хүнс, мал аж ахуй


Вааран сав суулгууд


Энэ үзэсгэлэн 3 үе шаттай гарах бөгөөд эхний үзэсгэлэн нь энэ болой. Үргэлжлэн гарах 2 үзэсгэлэнг үзнэ гэж бодож байгаа. үргэжлэлд илүү дэлгэрэгүй мэдээлэл хүргэхийг зорино.

Та бүхэнд шинэ ондоо маш их эрч хүчтэй, ажлын өндөр амжилт хүсэе .

Commentaires