Чулуун зэвсгийн үе болон бусад

Өнгөрсөн сарын 18, 19-ны өдрүүдэд Парис хотноо "Чулуун зэвсгийн үе болон бусад" хэмээн нэртэй олон улсын чанартай томоохон эрдэм шинжилгээний хурал болжээ.
Хамт ажилладаг хоёр найз маань тэрхүү хуралд очиж суугаад ирсэн ба, ирэхдээ надад их л сонинтой ирэв. Учир нь тэрхүү хурад дээр Монголын археологийн талаар яригдсан байна.
Францын ази судлалын Гимей музейн ЭША Г.Андре болон INRAP-ийн Атрозологич Э.Мартан нар "Нүүдэлчдийн өв соёл, тэдгээргийн бэлэгдэл" гэсэн сэдвээр илтгэл тавьсан байна. Илтгэлийг би бүрэн эхээр нь хараагүй бөгөөд, товч танилцуулга дээрээс нь халт харьвал илтгэгч нарын товч танилцуулга болон судалгааны талаар нь товч өгүүлсэн байлаа. Орон бүрний судлаачид оролцож илтгэл тавьсан байна. Өнгөрсөн ч гэсэн доор хурлын товч хөтөлбөрийг хайж оруулав. Сонирхолтой гэж үзвэл та бүхэн татаж аваад үзнэ биз ээ. Мөн хурлын үеэр хийсэн ведио бичилгүүдийг INRAP-ийн сайтаас хайж үзэж болохоор юм билээ.

Commentaires