Шөнийн музей №1

Европийн холбооны улсууд жил бүрийн зун, тухайлбал 5 эсвэл 6-р сард “Шөнийн музей” нэртэй бүх музейнууд олон нийтэд хаалгаа нээн үнэ төлбөргүй үзүүлдэг аж. “Шөнийн” хэмээн онцолсон нь тухайн өдрийн оройн 19:00 цагаас эхлэн шөнийн 01 цаг хүртэлх хугацаанд хамардаг байна.
Манай хотод том жижиг нийлсэн 10 гаран музей байх шиг байнаааа. Миний хувьд 3- музейг гол болгон сонгож үзнэ хэмээн зургийн апратаа чирэн хоолны дараа 20 цагийн үед гэрээс гарав.
Сонгосон 3 музей маань: Тулуз хот дахь эртний түүхийн ба археологийн музей, Тулуз хотын урлагын музей, Тулуз хотын байгалын түүхийн музей гурав байлаа.

Та бүхэн одоо ойлгож байгаа байх яагаад “№1” гэж дугаарласан тухай. Энэ нь энэ удаад эхний үзсэн музейн талаараа өгүүлэх гэсэн санаа маань. Тулуз хотын археологийн музейгээс эхэлсэн бөлгөө.

Олон хүн байлаа. Үзэсгэлэнгийн танхимаас эхэлж байна. Үзнэ гэж бодож байсан үзэсгэлэн маань учир үнэгүй үзсэндээ баяртай. “Эртний грекийн вааран сав суулгын сэргээн засварлалт” хэмээх нэртэй үзэсгэлэн ба үүнийг дараа тусгай дэлгэрүүлэн оруулах учраас энэ удаа түр хойш талвилаа.
Музейн 00 давхарт байх эртний Ромын эзэнт гүрний үеийн булшны чулуун авс. Энэхүү булшийг энд зориуд үзмэрт зориулан хийсэн бус, ерөөс энэ газарт байсан ба малтан судалснаас хойш хөдлөөгүй булш болно.
Шөнийн гэсэн утга энд илүү тодрон харагдаж байна. Гутлан дотор лаа асаан тавьжээ. Бас л сонин шийдэл шиг санагдсан.
Сайн хараарай. Юу харж байна. Энд нэг шалдан хүүхэн цаашаа харцан суугаад байгаа юмаа. Тэгээд цаасан дээрээс шүлэг л юм шиг байгаа юм, түүнийгээ уншаад дуусангуутаа базаад шидэх жишээний. Миний ойлгохгүй филсофи байлаа.
Дээшээ гараад ирсэн бас нэг мактай залуу жижиг хар хайрцаганд ном уншаад, амьсгал нь давхцаад хэцүү л байх шиг санагдсан.
Дараагийн давхарт гарсан бас залуу бүсгүй ном уншаастай. Доор байсан 2-ыг бодвол бас ч гэж нэг зөөлөн диваан дээр. Эрчүүд доогуур нь сайхан зулаад хэвтэцгээцэн байгаа юмаа.
Доор гарах хаалган дээр. Намуухан хөгжмийн эгшиг. Эмээ өвөө нарын уяруулж байлаа.
Гараад холгүй газар хүмүүс ном сонин эргүүлээд байх шиг харагдаад. Харсан болохоор очимоор санагдаад очилоо. Тэгсэн харин археологийн музейгээс гаргасан үзэсгэлэнгийн катологи, номуудыг хядралтай үнээр зарж байна. Жилд 2 өдөр хямдрадгын нэг нь энэ өдөр ажээ. Миний худалдан авсан номууд.
Зөвхөн эхний музейгээ үзэхдээ л нилээд цагыг үрсэн байн. Түүнээс гадна үүгээрээ хүргэх гэсэн санаа маань энэ өдөр болж буй зүйлсийн талаар өгүүлэхийг зорисон учир музейн үйл ажиллагаа, үзмэр, дэглэлт зэргийн талаар дугай л өнгөрлөө.
Музейн талаахи дэлгэрэнгүй мэдээллийг:http://museesaintraymond.toulouse.fr
Шөнийн музейн тухай дэлгэрэнгүйг: http://www.nuitdesmusees.culture.fr
№1, №2-оор эргэн уулзатлаа түр баяртай. бас л сонирхолтой ...

Commentaires

  1. Sain uu Gunba. sonirholtoi bichjee. daraagiin urgeljlelee hurdan oruulaarai. Toroo

    RépondreSupprimer
  2. toroo ; zabtai bol oruullmaar . ochood l saihan duhtai oruulii daaa.

    RépondreSupprimer

Enregistrer un commentaire