Археологи судлал. 2011

Блогтоо энэ цагаас эхлэн Археологийн “түүх, угсаатан, антропологи” судалгааны шинэ зохиол, бүтээлийн талаархи “Шинэ номын танилцуулга” гэсэн жижиг буланг нээлээ. Энэ ангилалд маань судлаачдын судалгааны шинээр хэвлэгдсэн бүтээл туурвил болон энэ чиглэлээр гардаг товхимол, сэтгүүлүүдийн талаархи мэдээлэл ба хаана очвол уншиж, хөнгөлттэй үнээр худалдан авч болох зэргийг товч хүргэж байх юм. Мөн гадны судлаачдын бичсэн Монголын археологи, түүх, соёл, шашин шүтлэг, угсаатан ... сэдвийн бүтээлүүдийг танилцуулах болно.

Энэ нь мэргэжлийн оюутнууд болон эх түүх, соёлоо бахархан уншигч хэн бүхэнд бага атугай нэмэр болох болов уу гэж сэтнэ. Таны мэргэжил энэ чиглэл биш ч гэсэн энэ сэдэвт анхаарлаа хандуулснаар археологи гэж болох, тэдний судалгаа шинжилгээний ажил, гайхамшигт нээлт, өөрийн орны түүх соёлын дурсгалыг мэдэх, тэдгээрийг хайрлан хамгаалах, үр хойчдоо таниулан суртачлах, эх орныхоо хаа ч явсан гадны хүмүүст нүүр улайхгүй танилцуулж чадах болно гэдэгт би итгэлтэй байна.

За энгээд хамгийн анхны шинэ номын танилцуулгаар ШУА-ийн Археологийн Хүрээлэнгээс жил бүр эрхлэн гаргадаг “Археологийн судлал” хэмээх мэргэжлийн сэтгүүлийг танилцуулж байна. Тус сэтгүүлд Археологийн Хүрээлэнгээс жил бүр гардаг хамтарсан болон үндэсний хээрийн судалгааны анги, шинэ судалгаа ба төсөл, судалгааны урдчилсан үр дүн, ... тухайн судлаачийн судалгааны чиглэлийн өгүүллэгүүд голчлон хэвлэгддэг.

Боть ХХХ, Дэвтэр 1-14, ШУА - АХ
Эрхэлсэн: Доктор, дэд профессор Ц.Төрбат
Хэвлэлд бэлтгэсэн: ЭША, докторант Ж.Гантулга

1960 – аад оноос эхлэн хэвлэгдэж буй энэхүү сэтгүүл нь жил ирэх тусам цар хүрээгээ улам тэлсээр байна. Энэ оны сэтгүүлд гадаад дотоодын 50 орчим судлаачийн 14 өгүүлэл хэвлэгдэж, хүрээлэнгээс 2010 онд зохион байгуулсан хээрийн судалгааны ажил, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн, зохиогчдын танилцуулга, шинэ номын танилцуулга гэсэн хэсгүүдээс бүрдсэн 311 хуудастай хэвлэгдсэн байна.

Энэхүү сэтгүүлийг Номын дэлгүүрүүдээс худалдаж авч болохоос гадна ШУА-ийн 2-р байр, Археологийн Хүрээлэн дээр очиж авбал гадуур зарагдаж байгаа үнээс 20 – 30 хувь хямд авч болох боломжтой юм.

Дашрамд дурдхад: энэ жил Хүннү гүрний 2220 жилийн ой тохиож буйтай холбогдуулан зөвхөн Хүннүгийн холбогдолтой өгүүллэгүүдийг багтаасан Археологийн судлал өнгөрсөн сард мөн хэвлэгдсэн гарсан билээ.

Commentaires