Номонд хэрхэн шүүмж бичих вэ ?

Өөрийн уншсан номондоо хэрхэн санал өгөх, шүүмж бичих вэ?
Аливаа номонд санаа бодлоо бичихээр шийдсэн бол аль болох нийтлэг үг хэллэгээс зайлс хий. Жишээ нь: дуртай, дургүй эсэх, уншихад хялбар ба хэцүү, сунжирсан, ойлгомжгүй, хэтэрхий төвөгтэй гэх мэт үг хэллэгүүд. 
Тэгвэл ямар шалгуур тавьж санаагаа илэрхийлэх вэ? 

Таны санал үнэ цэнэтэй, ЯАГААД гэдэг асуултанд хариулт нь бэлэн байх ёстой.
1. Номын сэдэв, гарч буй түүх, утга агуулга нь хэр нийцсэн, сонирхолтой эсэх “түүхэн, уран зохиол, домог, бодит амьдрал, уянга, шинжлэх ухаан, байгаль ... ”
2. Зохиолд гарч буй дүрүүдээс та аль дүрүүдийг илүүд үзэж байна. Эсэргээрээ ямар дүрүүдэд дургүй байна. Түүнийгээ нотол. Яагаад ?
3. Тус номоос та ямар нэгэн юм өөртөө тусгаж, сурч, шинээр нээж авсан уу ? Ж нь: аль нэг бүлэг, хэсэг нь бусад хэсгээс илүү гойд содон, арга барил, ёс заншил, шинэ газар нутаг, улс орон гэх мэт ... 
4. Тус номыг уншиж байхдаа амтархан, дотор нь орж уншсан уу? Яагаад ? бичлэг нь өвөрмөгц байсан, хэв загвар, дүрслэл ... 
5. Өрнөж буй явдлын өнгө аясын талаар юу гэж хэлэх бол ? 
6. Уншиж байх явцад эргэцүүлж бодох, дахин унших, яагаад гэх асуултууд гарч ирсэн үү? 
7. Инээсэн, уйлсан, эсвэл мөрөөдөлд автан суусан мөч байсан л биз? яагаад ? 
8. Номын хаа нэгтээ зурвас хэсэгт таны сэтгэлийг хөдөлгөж баярласан, мөн гуниглуулж бараан үүл хуруулсан хэсэг байна уу “хүний хэлсэн үг, болж буй агшин өрнөл ...” 
9. Эцэст нь тус ном, тухайн зохиогчийн бусад бүтээлүүдээс юугаараа ялгаатай, эсвэл ижил төрлийн сэдэвт номуудтай харцуулсан таны дүгнэлт. 
Номын бусдад хүргэх гэсэн гол агуулга, утга санаа ? 

Миний шалгуурууд. Харин та ?

Commentaires