Ма-дазил агуйн нууцаас ...

Франц улсын зүүн өмнөд хэсэгт орших Ариажэ мужийн нутаг дахь Ма-дазил агуй нь Францад төдийгүй Европд жуулчдын тоогоор дээгүүр ордог ба цорын ганц авто машин доогуур нь хөндлөн гарч өнгөрдөг агуй юм. “зураг 1”
2012 оны 03-р сард Францын үндэсний археологийн авран хамгаалах судалгааны хүрээлэнгийн хэсэг судлаачид агуйн нэгээхэн хэсэг нууцыг илрүүллээ.

Ма-дазил агуй:Тус агуй нь үлэмж том бөгөөд өндөр нь 51 метр, 45 метрийн өргөнтэй, 500 метрийн урт хөндий хонгил бүхий нэвт агуй хөндий юм.
Тус агуйн хөндийгөөр машин зам дайран гардаг ба агуйгаар дамжин өнгөрхөд гадны болон машины дуу чимээ ер сонсогддгүй ажээ. Энэ нь агуйн дотоод бүтэц болон ханан дахь олон тооны хонхор тогтцоодаас үүдэлтэй ажээ.
Агуйн үндсэн гол чухал хэсэг нь бүхэл бүтэн балар эртний үеийн маш олон тооны дурсгалыг хадгалан үлдсэн уран зургийн галерай мэт сэтгэгдэл төрүүлэх олон тооны том жижиг танхим, тасалгаа өрөөнүүд юм.



Нийтдээ баавгайн, цахиурын зэрэг 4 том заал мэт агуйн хонгил нь жуулчдын гол зочилдог хэсэг юм. Жишээлбэл: баавгайн яс ихээр олдсон учир Баавгайн, цахиур чулууг зэвсэг ихээр олдсон тул цахиурын галерай хэмээн нэрэлсэн байна.


Мадалайнын соёлын үеийн агуйн амьдрал. Сэргээн засварласан байдал.



Агуйн түүх ба нээлтүүд:
Хэдэн мянган жилийн тэртээгээс энэхүү агуй нь хүн төрөлхтөн, адгуусан амьтдын аюулаас хамгаалах, амьдран аж төрөх, шинэ соёл, угсаа бүрэлдэн бий болох зэрэг олон соёлт дурсгалыг агуулсан өлгий газрын нэг юм.
1857 онд анх машин зам, гүүр тавих зориулаллтай газар шорооны ажил эхэлж олон тооны археологийн эд зүйлс илрүүлсэн нь хуульч, эртний судлагч Эдвард Петийн сонирхолыг татаж тухайн үеийн чулуун зэвсэг судлаач Гарриго болон Ренолт нартай хамтран анхны малтлага судалгааны ажлыг эхлүүлсэн байна.

Ма-дазил агуйгаас одоогийн байдлаар олдоод буй цорын эмэгтэй хүний гавлын яс. 15 – 20 орчим насны эмэгтэй. Түүнийг Магда хэмээн нэрэлжээ.

1887-1897 оны хооронд Э.Пет олон тооны чулуун зэвсгүүд, мөн Мадалайнын /МЭӨ 17.000 – 10.000 жилийн хоорондох соёл/ соёлын эмэгтэй хүний гавлын яс илрүүлж, 1901-1902 онд Абби Брил анхны агуйн хана дахь хадны сийлмэл зургуудыг илрүүлж, Мөн агуйн холбогдох он цагын талаархи судалгааны эхлэлийг тавьсан юм.
1936-1956 Жосеф Манде, 1936-1944 Сань-Жүст, 1972-9182 оны хооронд Алтейра, Вило зэрэг судлаачид судалгаа хийжээ. Үүнээс хойш судалгаа хийгдээгүй өдийг хүрчээ.


Малтлагын явц. 2012 оны 03- р сар.
Харин энэ оны 01-р сараас эхлэн агуйг дайран өнгөрөгч замын төв хэсгийн засвар болон, жуулчдад зориулсан шинэ хүлээн авалтын өргөтгөлийн хэсэгт шинээр тохижилтын ажил хийх болсонтой холбогдуулан археологийн судалгааны ажил эхэлжээ. Судалгаа хэний ч бодоогүй нээлтийг хийв.



Шинэ нээлт:
Малтлага судалгааны явцад агуйн холбогдох он цагыг 2 дахин ургашлуулах соёлт давхрага, баримт илрүүлжээ. Урьд нь тус агуйг манай эртний өмнөх 13.000 – 11.000 оны хооронд хамаарна гэж үздэг байсан бол энэхүү судалгаагаар МЭӨ 35.000 – 33.000 жилийн өмнө холбогдохыг тогтоолоо.
Учир нь агуйн дундуур дайран урсаж өнгөрөх жижиг голын олон удаагын эргээсээ халин гарах явцад эртний соёлт давхрага ил гарчээ. Тус соёлт давхрагыг судлахад амьтны яс зэргүүд илэрч, радиокарбони шинжилгээгээ хийхэд дээрхи он цагт холбогдох нь тогтоогджээ. Судалгааны ажил үргэлжлэн явагдаж байна.



Агуй дотрох судалгааны явц, дээж авч буй хэсэг

Үүнтэй холбогдуулан мужийн түүх, соёл хариуцсан төрийн байгууллагаас тусгай анхаарал хандуулж, тогтвортой ул сууртай судалгаа хийх бололцоог бүрдүүлэх тал дээр анхааран хамтран ажиллахаар гарын үсэг зуралцлаа. Түүнээс гадна Тулуз хотын Археологийн сургуулийн судлаачид хамтран ажиллахаар болов.

Агуйг дайран гардаг мужийн Д29 дугаар бүхий авто зам

Агуйн хаданд хэдэн мянган араатан, амьтдын зураг бий бөгөөд дийлэнх нь сийлмэл зургууд аж. Хадан дээр хурц үзүүртэй зүйлээр сийлж зурсан зургууд. Бизон үхэр. МЭӨ 11.000 жилийн тэртээд холбогдоно.

Агуйгаас олон тооны эртний урлагын биет дурсгалууд илэрсэн ба Францын болон гадны улс орнуудын түүх, археологийн музейн үзмэрүүдийн чухал хэсгийг эзэлдэг байна. Морны толгой бүхий Мадалайнын соёлын өв.

Шинээр хийгдэх тохижилтийн ажлын ерөнхий план

“Энэхүү нээлт нь олон жилийн туршид Ма-дазил агуйн талаархи мэдээлийг өөрчлөж буй төдийгүй Францын чулуун зэвсгийн судалгаанд чухал нээлт боллоо. Энэ нь тус агуйн эхлэл бөгөөд цаашдаа ямар шинэ нээлт илрүүлхийг бид таашгүй юм” хэмээн судалгааны бүрэлдэхүүн мэдэгдсэн бөлгөө.

Р.Гүнба

Археологийн Facebook хуудсанд маань нэгдэнэ үү

Эх сурвалжууд:
http://www.grotte-masdazil.com/IMG/pdf/120111_Depeche_du_midi_2.pdf
http://www.hominides.com/html/lieux/grotte-mas-d-azil.php
http://www.inrap.fr/archeologie-preventive/Actualites/Communiques-de-presse/Les-derniers-communiques/Communiques-nationaux/p-14326-L-Inrap-entreprend-des-recherches-dans-la-grotte-prehistorique-du-Mas-d-Azil.htm шинэ нээлтийн талаар мөн адил
http://www.hominides.com/html/actualites/mas-d-azil-decouverte-niveau-stratigraphie-0575.php мөн шинэ нээлтийн талаар
http://www.ladepeche.fr/article/2012/03/10/1302979-grotte-du-mas-d-azil-une-decouverte-qui-va-changer-l-histoire.html
http://www.grotte-masdazil.com/test,4989.html

Commentaires

  1. sonirholtoi medeelel baina.
    bayarllaa. tani ajild ajilt husye.
    TD

    RépondreSupprimer
  2. Mango Habanero Chili Pepper Sauce - MapyRO
    Shop 포항 출장샵 Mango 하남 출장마사지 Habanero Chili Pepper 성남 출장샵 Sauce - compare prices, see product info & 충청북도 출장안마 reviews, add to shopping list, or 문경 출장샵 find in store.

    RépondreSupprimer

Enregistrer un commentaire