Ветнам улсын үндэсний түүхийн музей

Тэртээ дээр үед /хэхэ/ ВЕТНАМ улсад явахдаа хойд нийслэл болох Ханай хот дахь үндэсний түүхийн музейг үзэж сонирхсон юм. Тэр үеэр дарсан гэрэл зургуудаа танилцуулгж байна. Аль эрт оруулах байсан ч болохгүй явсаар өдийг хүрчээ. Гаднах үүдээр ороход энэ сувраг угтсан.
Ветнам улсын Hanoi хот дахь үндэсний түүхийн музей нь анхлан Louis Finot-н музей нэртэйгээр Францын ойрх дорнод судлалын хүрээлэнгийн санхүүжилтээр 1926 онд шав нь тавигдаж, 1931 онд барилгын ажил дуусч, 1932 онд анхны томоохон нээлтийн баярыг хийжээ. Тухайн үед Ветнам нь Франц улсын колончлолд байсан ба тус музейд тухайн болон ойр бусад орнуудад археологийн малтлагаас олдсон эд зүйлсийг тавих, судлах зорилготойгоор нилээд шинэлэг загварын музей бий болгохыг зорижээ. Музейн аркитутаар Ernest Hébrard гэх хүн ажилласан ба уламжлалт ветнамын аркитур, францийн шийдлийг тусгасан хоёр давхар хана, байгалын салхи шууд орох, гэхдээ нарны тусгалаас хамгаалах хамгаалалттай волкон зэргийг тусгасан нарийн шийдэлтэй бүтээгджээ. Энэ хэлбэрийн барилгыг Indochine загварын барилга гэж нэрэлдэг байна. Хүрэл зэвсгийн танхим.  
 Шинэ чулуун зэвсгийн үеийн шавар вааран сав, эдлэлүүд. МЭӨ 4.000-3.000 жил.  
 Өнөөгийн ветнамууд энэ үечлэлээр өнөөг хүрчээ. олон мянган жилийн туршид хүн төрөлхтний бий болгосон соёлт давхрагууд ийнхүү үлдэнэ. үүнийг археологийн шинжлэх ухаан судлана. 1958 онд Ветнамийн засгийн газар эртний түүх, урлаг судлалын чиглэлээр дагнасан музей болгож тус оны 09-р сарын 03-ны өдрөөс эхлэн олон нийтэд нээлтэй болгожээ. Музей ур хийцээрээ Ханай хот дахь хамгийн гайхамшигт уран барилгад тооцогддог. Louis Finot хэн байв ?, түүхээс нь уншаад сонирхолтой санагдсан тул та бүхэнд түүний талаар товч дурдхаар шийдэв. Тэрээр 1864 оны 07-р сарын 20-ны өдөр Франц улсын зүүн хойд хэсэгт орших Champagne-Ardenne мужийн Bar-sur-Aube гэдэг хотод мэндэлжээ. Хуулийн чиглэлээр их сургууль 1886 онд төгссөн ба, 2 жил үргэжлүүлэн сурсаар архивч-эртний бичиг судлаач мэргэжлийг эзэмшиж, тэр жилдээ Францын үндэсний номын санд ажилд оржээ. Нэгэн өдөр ном эмхлэж байсан залуу Луйс сансрик хэл дээрхи номыг ихэд олзуурхан авсан нь түүнд сакрит хэл сураад зогсохгүй, Дорнод зүгт түүний сонирхолыг татах түлхүүр нь болжээ. Тэрээр маш хурдтай ахиж сансрит хэлээр орчуулга хийж, ном эхмтгэж, Францын ойрх дорнодын их сургуултай холбоотой болов. Сургуулиас зүүн өмнөд азиуд руу гардаг шинжилгээний ангид оролцох завшаан тохиож анх удаагаа камбож улсад ирж 6 сарын судалгааны дараа 290 хөшөө чулуудын хуулбар, 111 бичигт хөшөө, бичгийн дурсгалын хуулбартай буцаж ирэв. Түүнээс хойш олон судалгааны ангийг удирдан зүүн өмнөд азийн ихэнх /ветнам, хятад, тайланд, лаус, япон, камбожи …/ орнуудад богино ба урт хугацааны судалгаа хийж байжээ. Хожим ойрх дорнодын сургуулийн захирлаар томлогдож, 1920-30 оны хооронд Collège de France-д багшилж байжээ. Тэрбээр маш олон судалгааны өгүүлэл, бүтээл хэвлүүлж, мөн нилээдгүй ажлын эхлэл суурийг тавьсан байна. 1935.05.16-нд Франц улсын Toulon хотноо өөд болжээ. Дээрхи зургууд их сонирхолтой, дундад зууны танхимд орших ба 13-14 зуун Юан гүрний үед Монголчууд Ветнам руу хэд хэдэн удаа дайлж байсан байх юм. Ветнамчууд ч хүчээрээ л өмнөөс нь тэмцэж байсан байх юм. Ийнхүү эрт дундад зууны Монголчууд нилээдгүй улс гүрний түүхэнд янз бүрийн байдлаар тусч үлдсэн байх юм даа. дундад зууны зоосууд. яст мэлхий дээр суурилуулсан ийм гэрэлт хөшөө эрднэзуу хийдийн хашаанд бас байдаг. Энэ нь Тухайн үеийн Хар хорум хоттой холбоотой болов уу, иймэрхүү гэрэлт хөшөөг хаад, ноёд язгууртан гаралтай дээдэст зориулан оршуулгын зан үйлд босгодог гэж судлаачид үздэг. Музейн сан хөмрөгийг Ветнамийн ард түмний хүй (3.000 – 4.000 жил) нэгдлийн түүхээс 20-р зууны /1945 оны хувьсгал/ дунд хүртлэх үеийн эд өлөг, угсаатан, мөн хөрш орнуудын дурсгалууд бүрдүүлдэг байна. Мөн археологийн судалгааны шинэ нээлт, олдворуудаар үзэсгэлэн гаргах нь бий. Биднийг үзэж байхад “25 зууны турш дахь ази европийн солилцоо” нэртэй археологийн үзэсгэлэн гарч байлаа.  Ветнамд өөр хоорондоо ялгаатай 54 жижиг үндэстэн, ястнууд байна.  зураг дээр гарч томруулж үзээрэй, жижиг харагдвал

Commentaires

  1. Goy medeelel baina oor urgeljiluuleerei. Ovorhangai aimgiin arheologiin dursgal juulchind uzuulchihmeer gazaruud baidag bolovuu? Merci.

    RépondreSupprimer
    Réponses
    1. bayarlalaa barimalch. medeelluud urgeljleh bolno. ter bur blogtoo beltgen tabih tsag sain garahgui. xexe

      Ovorkhangai aimag tuuh, arheologiin mash olon dursgaltai /ertnii hot suurin, bulsh heregsuur, hadnii sug zurag, ezent gurnii niislel .../bogood, heblegdsen zuils ch tsoongui bii.
      ovorhangai aimagiin tovd musee hurtel bii

      doorni link eer orood uzerei. iim tovch taniltsuulga heblegdsen bas :
      http://monarcheo.blogspot.fr/2011/11/y.html

      Supprimer

Enregistrer un commentaire