Casarne Neil-ийн судалгаан дээр очсон нь

Сэтгүүл дээрээс харсан археологийн малтлага судалгааны ажил дээр очиж үзэв. Бараг л хот дотроо учраас метроогоор яваад л очив. Судалгаа явагдаж буй газрын гадуур төмөр хайс татсан байх агаад жирийн иргэд орхыг хориглоно гэсэн байв. Миний зорилго бол ямар нэг хүнтэй уулзах байсан учир орохыг хичээн орох газар хайлаа. Тэгсэн нэг хаалга байна. Орох гэсэн хойноос нэгэн хүүхэн ирэв. Орж болохгүй л гэж байна. Би ч хэллээ: би танай судалгааны талаар сонин дээрээс уншсан юм. Миний мэргэжил археологич, надад сонирхолтой байна. Би үзэж болох уу л гэлээ. тэгсэн харин за тийм бол тэг дээ, зөвхөн наад хэсгээр нь л үзнэ шүү гэлээ.
...тэгсэн намайг үзэх зөвшөөрөл олгосон хүүхэн чинь тэндэхийн судалгааны ажлыг хариуцаж буй тэндээ бол хамгийн том удирдлага нь байсан ажээ. Би ч өөрийгөө товч танилцуулав. Тэгсэн чи надруу өөрийнхээ CV-ийг явуулчих, би үзий. Хэрэв боломжтой бол цөөн хоногоор ажиллуулж болох юм гээд нэрийн хуудсаа өглөө. Би ч ирээд орой нь өөрийн намтраа явуулав. Одоо гагцхүү ямар хариу ирэхийг л хүлээх үлдлээ.

Commentaires