Францад зун бүр 180 орчим археологийн малтлага судалгаа хийгддэг

Саяхны нэгэн өдөр тутмын сэтгүүл дээр Франц улс дахь археологийн судалгааны талаар бичсэн жижиг нийтлэлийг харсанаа товч сийрүүлсүү.

Жил бүрийн археолгийн малтлага судалгааны ажил цалингүй ажиллах сонирхолтой хүмүүсийг ажиллуулдаг байна. Гэхдээ энэ нь мэргэжлийн бус сонирхолын хүмүүст хамааралтай ажээ. Ажлын хөлс өгөхгүй ч хоол унд, байрлах байр сууц, бусад зүйлсээр нь хангалттай хангадаг байна. Түүнээс гадна цалингүй ажиллах хүн малтлагаас гадна фото зураг авах, топо авах, олдвор зурах гэсэн ажлуудыг мэргэжлийн хүмүүсийн хамт хийх боломжтой аж.
Насанд хүрсэн буюу 18 наснаас дээш насны хүмүүс ажиллана.
Түүнээс гадны мэргэжлийн ангийн оюутнууд, гадны улс руу явж судалгаа хийдэг шинжилгээний багийн бүрэлдэхүүнд багтан явах боломж бас байна. Энэ жилийн францад болон, гадны улсад явж судалгаа хийх нийгэмлэг, холбоо, судалгааны байгууллагуудын жагсаалтыг доорхи хаягаас олж болох ажээ. http://www.culture.gouv.fr/culture/fouilles
Мөн 13-17 насны хүүхдүүдэд зориулсан археологийн судалгааны талаархи анхан шатны дадлага ажлууд байдаг байна. http://www.cham.asso.fr/
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://www.archeophile.com/ -авч болно.

Commentaires