Нилийн дурсгалт газар – Нээлттэй хаалганы өдөрлөг


9-р сарын 1 оюутан сурагчид хичээлдээ ордог бол, би гэдэг хүн ажилд орлоо. Энэ ажил маань Монгол явахаас өмнө 1 сар ажилласан Нилийн малтлага судалгааны ажил юм. Он гартал ажиллахаар болсон.
Энэ удаагийн сэдэв "Нээлттэй хаалганы өдөрлөг".
9-р сарын 18, 19-нд малтлага явагдаж буй газар маань олон нийтэд ажлаа танилцуулж, Нилийн дурсгалт газрын он цаг, үечлэл, малтлага судалгааны арга зүй, малтлагаар олдож буй эд зүйлс, өмнө нь энэ газар юу байсан, ямар зохион байгуулалтай байсан, археологийн судалгааны ямар байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа гэх мэт нилээд өргөн хүрээг хамарсан нээлтэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулав. Энэ нь европийн орнуудын уламжлалт 9-р сард зохион байгуулдаг нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдсан болно.

9-р сарын 17-ны өдөр судалгааны багын ахлагч Пэтер жуд бидэнд танилцуулга яриа хийж байгаа нь. Учир нь үзэхээр ирсэн хүмүүсийг ажиллаж буй археологичид дагуулан тайлбарлан явах юм. Судалгаа хийгдэж буй газар 2-2 км бүхий нилээд томоохон талбайтай, 8 бүсэд хуваан
малтлага явагдаж буй учир бусад бүсүүдэд юу хийгдэж, ямар зохион байгуулалт
шинээр илэрсэн тэр бүхнийг бусад бүсийнхэн мэдээгүй байх тохиодол бий.


Хойлогын зан үйл. Бод бог малын толгой.


Анхны үзэгчид дүүргийн иргэд. Бороо орж эхлэв.


Тайлбарлагчид




Хүлээн авах.
Үзэхээр ирж буй хүмүүсийг тосч авах ба тэдэнд танилцуулга тараах.
Археологийн сэтгүүлийн худалдаа.

Нийтдээ 2 өдрийн дотор 1800 орчим хүн ирж үзсэн байх юм.

Commentaires