Ласкун (Lascaux) агуйг нээн илрүүлсэний 70 жилийн ой ба францын ерөнхийлөгч

Сайн байцгаана уу, блогтоо бичлэг хийлгүй бага зэрэг уджээ. Энэ хооронд монгол яваад ирсэн. Зав муутай байлаа. Монгол явсан тухай болон бусад археологийн олон сайхан шинэ мэдээ удахгүй та бүхнээ хүрэх болно.
Харин энэ удаад та бүхэндээ өчигдөрхөн болж өнгөрсөн нэгэн шинэ мэдээ хүргэхээр бэлтгэлээ.
Нэрнээс маань та бүхэн гадарласан байх.

Францын өмнөд хэсэгт орших Дордоне (Dordogne) хотын Ласку хэмээх газарт маш сонин, ховор гайхалтай, алдартай газар доорхи агуй байдаг байна. Тэрхүү агуйг нээн илрүүлсэний 70 жилийн ой буюу өчигдөр тус агуйг Францын ерөнхийлөгч Никола Саркози эхнэр Карло Саркозийн хамт зочлон очиж, үзэж сонирхжээ.

Хэрхэн нээсэн тухайд: 1940 оны 09-р сарын 12-ны өдөр Симон Конса (Simon Coencas), Гиорж Аниал (Georges Agniel), Жак марса (Jacques Marsal), Марсэ Хавида (Marcel Ravidat) хэмээх 4 залуу салхилж явж байгаад санаандгүй илрүүлэн нээсэн байна.

Археологийн судалгаа: Илрүүлсэн өдрөөс нь дөнгөж долоо хоногийн дараа анхны судалгаа эхэлж байжээ. Тухайн үеийн нэрт чулуун зэвсэг судлаачидын аваачин анхлан үзүүлж байж. Олон тооны эд зүйлсийг олсон байна (чулуун зэвсгийн үлдэцүүд, малын яс, ...). 1948 оноос нийтэд үзүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхээр тохижуулах, хамгаалах ажлуудыг хийж эхэлжээ.

Судлаач Henri Breuil ханан дахь адууны зургийг буулгаж байгаа нь. 1940 он.



1952-1963, 1988-1999 онуудад тус тус малтлага болон ханын зургуудын судалгаа хийгдсэн ба агуйн уртыг тогтоон (200 м) энэ хугацаанд 900 орчим хадны сийлмэл болон зосон зургуудыг илрүүлэн олсон байна.
Агуй болон хадны зургийн он цаг одоогоос 17 мянган жилийн тэртээ хуучин чулуун зэвсгийн үед холбогдоно.


Агуйн үүдэнд, 1940 он. Зүүн гар талаас Léon Laval, Marcel Ravidat,
Jacques Marsal (агуйг илрүүлсэн залуусын 2 нь), Henri Breuil.



Агуйн ерөнхий байдал


ЮНСКО-ийн өвд бүртгэгдсэн байна.
Агуйн темпаратур дунджаар 12,7 градус байдаг. Хананд маш олон тооны амьтан дүрслэгдсэн байна. Тэдгээрийг та доорхи видео бичлэгээс харна уу.



Агуйн дотор тал (200 м урт, 3 хэсгээс бүрдэнэ)


Олон нийтэд: 1950-иад оноос олон нийтэд үзүүлж эхэлсэн ба ойролцоогоор өдөрт 1000 хүн үздэг байжээ. 1963 оноос агуйг нийтэд нь, олонд үзүүлэхгүй болгож зөвхөн хоёр хэсгийг үзүүлэх болжээ. Жилдээ ойролцоогоор 250 мянган хүн үзэж сонирхдог байна.


Агуйн ханан дээрхи зургууд үнэхээр гайхалтай.

Санаа зовоосон асуудал: 2000 оноос хойш агуйн тааз, шал, хананд хар ба цагаан мөөгөнцөр үүсч эхэлсэн нь энэхүү түүх археологийн үнэт өв болох зургуудад муугаар нөлөөлж эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан эртрний хүн судлаач, чулуун зэвсэг судлаач Ивес Коффен (Yves Coppens) -аар ахлуулсан ажлын хэсэг энэ талаар судалгаа хийн ажиллаж байна. Агуйн хана, тааз зэргээс авсан мөөгөнцөрийн дээжүүдээс химийн шинжилгээ авч, гарсан хариунаас шалтгаалан хэрхэн мөөгөнцөртэй тэмцэх, устгах талаар шийдэх ажээ. Химийн шинжилгээний хариу энэ сарын 28-нд гарна.
Энэхүү дурсгалын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг : http://www.lascaux.culture.fr/
Заавал орж үзээрэй. Үнэхээр гого сайт байсан шүү.


Эх сурвалж:
http://www.ruedelachouette.org/sarkozy-lascaux-et-le-bling-bling-de-la-prehistoire
http://www.rue89.com/node/166359
http://www.lepoint.fr/actu-science/sarkozy-confond-neandertaliens-et-hommes-de-cro-magnon-a-lascaux-12-09-2010-1235455_59.php

Commentaires

  1. mash sonirholtoi niitlel bna. bas blog chin ih taalagdlaa

    RépondreSupprimer
  2. ariunbold : bayarlalaa. zochilj baigaarai .

    RépondreSupprimer
  3. Энэ тухай хичээл үзэж байна

    RépondreSupprimer

Enregistrer un commentaire