Эртний помпей хот сүйрлийн эрмэгт

Эртний ромын төдийгүй дэлхийн эртний түүхийн хосгүй нэгэн хуудас болсон Помпей хот сүйрлийн эрмэгт хүрээд байна. Помпей хотын үлдэгдэл нь Италын Напла хотын ойролцоо орших ба Италын олон түмэн энэхүү түүх, археологийн дурсгалт газрыг бүрэн бүтэн хэвээр нь хадгалан үлдэх хүсэлтэй ч засгийн газрын хайхрамжгүй, дорой байдлаас болж Помпей хотын үлдэгдэл нуран унаж эвдрэн сүйрсээр байна. Хамгийн сүүлийн мэдээллээр гэхэд өнгөрсөн өдрүүдэд орсон хүчтэй борооны улмаас өчигдөр буюу 2010 оны 12-р сарын 01-ны өдөр дахин томоохон 2 хэмжээний нуралт явагджээ. Үүнд нутгын иргэд Италын засгийн газрыг ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар эртний Ромын хотын үлдэгдлийг үгүй болгох нь хэмээн ихэнд санаа зовинон байна.


Commentaires