Психоаналитик Антропологи

Психоаналитик Антропологи нь археологи болон антропологийн салбар дахь онцгой хувьсгал юм. Энэхүү антропологийн шинэ хандлага нь эртний олон соёлд оршсоор ирсэн гүн ухаан, шашин, домог зүйд агуулагдах бэлгэдлийн архетип (олон нийтийн хувьд ижил утга санааг илэрхийлдэг универсаль хэлбэр дүрс, бэлгэ тэмдэг)-ыг судалдаг. Карл Густав Юнг "Эртний иргэншлүүд дэх бэлгэдэлт архетипт агуулагдах гайхам үнэн нь хүний оюун санаанд оршсоор ирсэн оньсого мэт зүйлсийг тайлдаг" гэж хэлсэн байдаг.

Психоаналитик антропологи нь папирус, пирамид, гар бичмэл, бунхан, археологийн олдворуудад агуулагдах сэтгэлзүйтэй холбоотой дотоод мэдлэгийг психоанализын тусламжтайгаар нээн илрүүлэх боломжийг олгодог.

Мексикийн эртний кодекс, Ассирийн самбар, Сөнөсөн тэнгисийн хуйлааст бичиг, хуучны пергамент цаасан дээрх бичиг, эртний сүм хийд, онцгой чулуун хөшөө, хуучны дүрс бичиг, эртний бунхнууд гэх мэт зүйлс нь бэлгэдлийн утгаараа оюуны таамаглал болон ойлголтоос чанад орших гностик санааг илэрхийлдэг. Эдгээр нь энгийн оюунаар ойлгогдохуйцаар бүтээгдээгүй байдаг.
Судлах зүйлс
Антропологийн талаарх ойлголт.
Антропологийн салбарууд:
физик антропологи, соёлын антропологи (мөн нийгмийн антропологи гэж нэрлэдэг), угсаатны зүй гэх мэт.
Антропологитой холбоотой шинжлэх ухаанууд: сэтгэл судлал, социологи, түүх, статистик, археологи, шашин судлал, домог зүй гэх мэт.
Эртнээс уламжлагдан ирсэн нэг төрлийн соёлын үзэгдэл болох Тотемизм: бэлгэдлийн утга, шашин судлал дахь үүрэг; тотемизм ба метафизик ертөнцийн хамаарал; орчин үеийн амьдрал дахь тотемизм; энэ үзэгдлийн талаарх өнөө үеийн ойлголт.
Ардын болон шашны зан үйлийн бүжиг: тэдний эх сурвалж; шашин, гүн ухаан, домог зүй, нийгмийн харилцаа хамаарал.
Могойг шүтэх ёс: эртний бүх соёл иргэншилд орших байдал.
Байгаль шүтэх ёс: метафизик, нийгэм, зан үйлийн утга санаа; байгалийн үндсэн махбод болох ус, агаар, гал, шороог дээдлэх үйл; үржил шимийг шүтэх ёс; дэлхийн олон төрлийн соёлд оршсоор ирсэн үлгэр, домог, бэлгийн зан үйл; түүний ач холбогдол мөн эртний хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, сэтгэлзүйн төлөвшилд нөлөөлсөн байдал; эртний соёл иргэншилд нийгмийн давхраажилт бий болоход уг ёсны гүйцэтгэсэн үүрэг.
Эртний соёлууд дахь үхлийн талаарх ойлголт: гүн ухаан болон сэтгэлзүйн үүднээс үхэл хэмээх үзэгдлийг судлах нь; нийгэм дэх эртний оршуулгын зан үйлийн утга, метафизик үзэл санаа; эртний соёлуудын үхэл хэмээх ойлголтын онцлог шинж, үр нөлөө.
Эртний соёл иргэншлүүдийн бэлгэ тэмдэг, зан үйл: шашны бэлгэдэл; дүрс үсэг, дуу авиа, тооны бэлгэдэл; эрт цагаас уламжлагдан ирсэн нийгмийн янз бүрийн анги давхрааны хувцас өмсгөлийн бэлгэдэл.
Эртний ариун нандин ном судар, туульс: шашин болон эзотерик уламжлалыг харьцуулсан судалгаа; ертөнцийг үзэх үзэл, хэлзүйн адил төстэй байдал.
Соёлыг урлагаар илэрхийлэх нь: урлагийн бүтээлээр дамжигдах мэдлэг, мэргэн ухаан; дотоод зөн билгээр илэрхийлэгдэх урлаг; субъектив ба объектив урлаг; бэлгэдлийн ба натур урлаг, түүний ялгаатай байдал, гүн ухааны утга агуулга; Карл Густав Юнгийн үзэл санаа болох урлаг болон архетипын ертөнц.
Хөгжил болон доройтлын хууль: хүн төрөлхтний түүхэн ба нийгмийн үйл явцад уг хуулийн нөлөөлөх байдал; эртний иргэншлүүд дэх соёлын хөгжил ба доройтол.
Сайн, муу хэмээх ойлголт: үүний харьцангуй байдал; ёс зүйн үүднээс судлах нь; улс төр, нийгмийн түүхэн замнал ба сайн муугийн талаарх ойлголтын хоорондох харилцаа.
Өрнө, дорнын соёл иргэншил: Египет, Хятад, Энэтхэг, Төвд, Перс, Вавилон, Грек, Ром, Скандинав, Этрур, Мексик, Перу гэх мэт соёл иргэншлүүдийн гол ололт амжилт.
Цаг хугацаа ба олон хэмжээст орон зай: эртний соёлууд дахь цаг хугацаа ба орон зайтай холбоотой үзэгдлүүд; од эрхсийн хөдөлгөөнтэй холбоотой судалгаа шинжилгээ, хуанли, одон орны тооцоолол.
Дуу авианы хүч: ардын аман зохиол ба дуу авианы уялдаа холбоо; шашны зан үйлийн дуу, бүжиг; хүний сэтгэлзүйд дуу авиа нөлөөлөх нь; соёлын өвөрмөц шинжийг илэрхийлэх дуу авиа; дуу авиа ба ер бусын увдист хүч.
Гүн ухаан, урлаг, шашин, домог зүйгээр илэрхийлэгдсэн "Гэрэл" (хүний мөн чанар) ба "Сүүдэр" (сэтгэлзүйн муу чанар)-ийн тухай ойлголт. Антропологийн түүхэн дэх ёс зүйн үнэт зүйлс.
Эртний соёлууд дахь үг ярианы ач холбогдол: мэдрэхүй ба ойлголтоос хамаарах хэлний хөгжил; үгсийн метафизик үр дагавар; эртний соёлуудад орших шашны нэр томъёонуудын хэл шинжлэл ба утга зүйн судлал.

Commentaires