« APAREA » холбоо

Өмнө дурдсаний дагуу энэ удаад APAREA: Action de Promotion et d'Aide à la Recherche En Archéologie буюу “Археологийн судалгаанд хөл тавихад бид туслана” хэмээх холбооний талаар товч танилцуулахаар шийдлээ.

Тус холбоо нь 2005 онд Тулуз хотын Михай их сургуулийн түүх, археологи, урлагын салбарын сургуулийн магистрын төгсөх ангийн хэсэг нөхдийн санаачлагаар анх үүсэн байгуулагджээ.
Түүнээс хойш үйл ажиллагаагаа нь улам гүнзгийрэн ажилласаар байна. Холбооний гол зорилго нь: Мэргэжлийн ангийн оюутнуудад зуны археологийн дадлага, ажил олж өгөх, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө өгөх, лекц семнар, хурлыг зохион байгуулах, судалгааны арга барил, хэрэгцээтэй ном зохиол, судалгааны материалаар туслах, археологийн дурсгалт газруудыг үзүүлэх, тайлбарлах ... , ба энгийн иргэдэд чиглэсэн үйл ажиллагаатай ажээ.

Холбооний тогтмол зохион байгууллад ажил бол сар бүр мэргэжлийн ангийн оюутнууд буюу энгийн иргэдэд бүс нутагтаа археологийн дурсгалт газар, археологийн музей, хээрийн археологийн судалгааны ажлыг танилцуулах болон археологич, сэргээн засварлагч, музей судлаач зэрэг холбоотой мэргэжлийн хүмүүсийг урьж оюутнуудад лекц уншуулдаг юм.

Би ч гэсэн нэг удаа тэдний бүрэлдэхүүнтэй явж эртний Ромын хотын нэгэн үлдэгдэл, дундад зуунд хамаарах шилтгээн, археологийн үзэсгэлэн зэргүүд үзсэн бөгөөд тэр бүрээ удахгүй тус бүрээр нь дэлгэрүүлэн оруулах болно.
Яг одоогоор тус холбоо Франц орон даяар археологийн судалгааны асуулга явуулж буй бөгөөд тэр нь маш амжиллтай бөглөгдөж байгаа.

Мөн жил бүр холбооний хийсэн болон хийх гэж буй ажлаа танилцуулсан тайлан гаргадаг байна. Та бүхэнд хамгийн сүүлийн тайланг нь хүргэж байна. Тайланд хийх ба хийсэн ажлуудын талаар байхаас гадна, ойрын үед болох хурал семнар, үзэсгэлэн, оюутан болон багш судлаач нарын судалгааны өгүүлэл зэргүүдийг багтаасан байна.

Холбооний талаарх дэлгэрэнгүйг сайт руу нь орж үзнэ үү. http://www.aparea.fr/

Commentaires