Археологи дахь тонуул дээрэм

Өнгөрсөн 7 хоногт Le Mirail их сургуулийн Археологи, Түүх, урлагийн салбар сургуулийн APAREA (тус клуб нь 2005 онд тус сургуулийн археологийн магистрантурын ангийн оюутнуудын санаачлагаар байгуулагдсан сайн дурын археологийн клуб юм. Клубийн талаар дараа тусгай танилцуулга мэдээ бэлтгэн оруулах болно) клубээс сар бүр зохион байгуулдаг лекценд очиж суув.
Энэ удаагийн лекценд INRAP-ийн судлаач Jean-Jacques GRIZEAUD гэдэг судлаач оролцож « Pillage en archéologie » буюу « Археологи дахь тонуул, дээрэм » сэдвээр лекц толилуулав.
Энэхүү судлаач нь Монгол-Францын хамтарсан судалгааны ангид ажиллаж байсан ба, одоо Монгол-Монако-ийн хамтарсан археологийн судалгааны ангид ажилладаг.
Мөн тэрээр Франц дахь Археологийн тонуул, дээрэм, зүй бус ажиллагаатай тэмцэх нийгэмлэгийн Midi-Pyrénées бүс нутгийг хариуцсан ахлагчийн үүргийг гүйцэтгэдэг аж.
Түүний лекцийн агуулга нь эдүгээ гаараад байгаа хууль бус эртний эд зүйлс ухагч, малтгалч, хайчдийн тухай. Тэдний үйл ажилгааны талаар байлаа.
Хууль бус гэдэг дээр мэргэжлийн археологчид, жирийн иргэд ... ,
Жирийн иргэдийн ашигладаг гол багж нь металл хайгч байдаг байна. Түүнийг нь зардаг төрөлжсөн дэлгүүр, түүний сурталчилгаа ба сар, улирал бүрийн тогтмол сэтгүүлүүд гардаг байна.

Ноён металл хайгчийг суртачтлсан сэтгүүлүүд:

Хамгийн хачирхалтай нь тэрхүү сэтгүүл дээр хаагуур явбал эртний хот суурний үлдэгдэл, эд зүйлс олох магадлалтай вэ, ба Франц улсын түүх соёл археологи, уран барилга зэргийг газрын зураг дээр байршлийн хамт тэмдэглэсэн карт хүртэл гаргаж худалддаг байна. Үүнийг хэн гаргаж байна аа гэвэл нөгөө л металл хайчийг үйлдвэрлэж буй үйлдвэр, худалдаж буй худалдааны газруудаас эрхлэн гаргадаг байна. Түүнийг нь жирийн иргэд худалдан аваад л хөдөөгүүр тэнэдэг юм байх аааа.
Зарим хүмүүсийн хувьд бол хобби болтлоо хөгжсөн байдаг байна шүү. Бидэнд сонирхуулж зарим зургууд үзүүлэв. Зарим нь гэртээ бүхэл бүтэн музей байгуулсан нь байдаг байна. Ихэнх нь худалдах зориуллтай иймэрхүү ажлуудыг хийдэг байна. Тэдний сайн хамтран ажилдаг газар нь онлайн дэлгүүрүүд ажээ. Түүгээр дамжуулан худалддаг байна.

Үнэт эд хайгчид хашаа, газар тариалан, далайн усан дотор, хад асга, хуучин барилын хана туурга гээд л хаа сайгүй хайдаг байна.

Францын соёлын хуулинд ямар нэг эд зүйлс олсон бол тухайн хүнийх гэж үздэг ба, тухайн хүний нэрээр нэрлэн баталгаажуулдаг аж. Тэгээд хуулийн дагуу зохих байгууллагад нь шилжүүлж тодорхой хэмжээний урамжуулал авдаг байна. Гэхдээ энэ нь хаа сайгүй газар ухаж, малтаад хайгаад байх гэсэн ойлголт бус, тус хүн эдлэл газар, эсвэл ногооны талбал зэрэг газраас газрын хөрснөөс 0,50 м-ийн гүнээс дээш олсон эд зүйлс багтдаг байна.

Дээр бас дурдсан мэргэжлийн нөхдүүд өөрсдөө энэ чиглэл рүү гулсан орсон нь бас байдаг байна.
Түүний танидаг нэг танил археологич бас нэг иймэрхүү нөхөр байжээ. Олсон зүйлээсээ дэлсэнэ. Тэгээд цааш зарна.
Мэргэжлийн гэсэн дотор мөн: музей, гадаадад ажилладаг судалгааны анги, тэдгээрийн удирдлагууд. Түүний хэлж буйгаар тэд илэрч буй эд өлөг, олдворуудад л анхаархаас бус археологийн нарийн судалгаа, зохион байгуулалт, бусад баримтжуултын тал дээр дулимаг ажилладаг байна.
Нийгэмлэгийн зорилго эдгээр хууль бус эртний эд өлөг, дурсгалыг сүйтгэж буй иргэд, байгуулагтай ширүүн тэмцэх, тэдэнтэй авах арга хэмжээг чангаруулах үйл ажиллагааг эхэлжээ. Нийгэмлэг байгуулагдаад удаагүй ч цөөнгүй хууль бус арга хэмжээг таслан зогсоож, хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байгаа аж.

Доорхи бичлэгээс дэлгэрэнгүй харна уу. металл хайгч ашиглан хэрхэн зоосон мөнгө намаг дотроос олж буйг
Нийгэмлэгийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Commentaires