“Хүрэл зэвсгийн үе” үзэсгэлэн

Néo-Cugnaux үзэсгэлэнгийн үргэлжлэл болох Villeneuve-Tolosane, Cugnaux хотуудын газар доорхи археологийн дурсгалыг малтан судалж, тэдгээрийн үр дүнг нэгтгэн энэхүү үзэсгэлэнг гаргасан байна.

Үзэсгэлэнгийн нээлтэн дээр очисон ба, авсан фото зургуудаасаа сонирхуулж байна.








Үзэсгэлэнг Cugnaux хотын захиргаа, мужийн түүх, соёл, урлаг хариуцсан төрийн байгууллагаас хамтран зохион байгуулжээ. хотын захирагч, мужийн археологийн судалгааны байгууллагын захирал, ...

Дурсгалт газрын хүрэл зэвсгийн үе нь МЭӨ 2200 – МЭӨ 800 болно.
Үзэсгэлэн 2011.09.17 – 2011.12.17 –ийг хүртэл 2 сарын хугацаатай үргэлжсэн.
зурагт танилцуулгууд, малтлагын явцыг харуулса гэрэл зургууд, олдворын тайлбар, г.м



занданшуулсан шарил. иймэрхүү оршуулгын зан үйл тэртээ шинэ чулуун зэвгийн үед бий болсон байх юм.


хүрлийн үеийн гол хэрэглэгдэхүүнүүд, жад, сүх, газар тариалагийн багж хэрэгслүүд ...





вааран сав суулгууд. сэнж, бариултай вааран сав суулгууд хэрэглээнд маш эрт орсон байна.

Үзэсгэлэнгийн 2 сарын хугацаанд үзмэрт тавьсан археологийн эд зүйлс, олдворын талаархи танилцуулга, тэдгээрийн холбоо хамаарал, бусад европийн бүс нутаг дахь хүрлийн үеийн дурсгалуудаас ялгаатай, адил г,м олон ач холбогдол бүхий олон талт арга хэмжээ, хурал, танилцуулга зэрэг үйл ажилгааг зохион байгуулсан болно.


сэлүүрт модон зав. хүрэл зэвсгийн сүүл үед холбогдоно. 1988 онд илрүүлэн олжээ. Францад байтугай Европод маш цөөн тоотой илэрсэн чухал хэрэглэгдэхүүн юм. сэргээн засварлалтын дараах байдал.

Commentaires

  1. tantai jaj holboo barih ve franced jamar ajil hiideg ve surdag uu Comment puis-je vous contacter ?

    RépondreSupprimer
  2. Bonjour,

    Pouvez - vous me contacter cet mail adresse: gunarcheo@yahoo.fr

    Cordialement

    RépondreSupprimer
  3. Réponses
    1. bayarlalaa otgonbaatar, zochilj baigaarai

      Supprimer

Enregistrer un commentaire