Ромын үеийн суурин

Оны эхний бичлэгтээ өнгөрсөн зуны малтлага судалгааны ажлын талаар товч танилцуулга оруулья гэж бодлоо. Бид Парис хотоос 30 орчим км-т орших Чарни хотын ойролцоо Ромын үеийн дургалт газар ажилласан билээ.

Нар хуртай сайхан зун байлаа
Дээж авч байгаа нь. Малтлага хийгдэх нийт талбайгаа 3*3 хэмжээтэй тэгш өнцөгтүүдэд хуваан хуваасан нүд бүрээс дээж авсан юм.
 



 Борооноор

Грек, Ромын үеийн маш олон төрлийн гоёлын ба энгийн хэрэглээний вааран сав суулга олдож байснаас зарим нь үнэхээр сонирхол татахуйц байлаа. Ж нь бөөрөн дээрээ бичигтэй доорхи вааран сав, энэ нь тухайн вааран савыг хаана үйлвэрлэгдсэн, хэдэн онд, ямар хааны үед гэх мэт чухал мэдээг өөртөө агуулсан байх жишээтэй.

Ажлын дараа. Бидний байрлаж байсан байшин. Цэцэрлэгт хүрээлэнтэй том байшин. Цэцэрлэгээр нь дүүрэн туулай.


Барбафү

Зоорь, зоорийн дотор талын ханыг том тэгш өнцөгт хавтгай тоосгуудаар доторлосон байсан ба улаан, шар будгуудаар хүрээ хээ гаргаж будсан байсан нь хадгалагдан үлдсэн байлаа.

Зоорь руу орох буюу гарах шат. шатнаас буун зоорь луу ордог үүдэвчинд том хавгай чулууг засч хаалт босго хийсэн нь малтлагын явцад мэдэгдэв.

Маш сайн хадаглагдан үлдсэн жижиг зоорь. Манай Монголд дээхэн үед малчид булш хиригсүүрийн чулууг морь малын хашаа хороонд хэрэглэх тохиолдол байсан бол Францад дээхэн үедээ мөн ялгаагүй томоохон чулуун байгууламж, дурсгалын чулууг байшин барилгад ашиглах тохиолдол байсан байна.

Cabane буюу гэр сууц. тухайн гэр сууцыг мэ 4-5 р зууны үед өргөн хэрэглэдэг байжээ. гэхдээ зөвхөн гэр сууц бус уран дархан, нэхмэл оёдол, бусад гар үйлдвэрлэлийн урлан болгон хэрэглэдэг байжээ.
 
Сэргээн засварласан байдал:

Хээлж чимэглэсэн хүрэл энгэрийн зүүлт. МЭ 1-2р зууны үед хамаарана.
Өнгөрсөн жилийн малтлагын цөөн тооны зургуудаас товч танилцуулга хүргэлээ. Энэ жил малтлага судалгааны ажил үргэлжилнэ.

Commentaires

  1. goe blog bna gehdee category chin denduu ih sanagdaad bhiin. tegeed butetsiig n joohon saijruulchuul. argagui l erdemten hunii engiin bas dizaingui blog bna daa heheh

    RépondreSupprimer
    Réponses
    1. хэхэ сургамж хайрласанд баярлалаа. харин тиймээ аль аль дээр нь анхаармаар л байхын, сайн суух зав гарахгүй л байна. гэхдээ удахгүй байхаа,

      Supprimer

Enregistrer un commentaire