"Хүрэлтогоот-2013" эрдэм шинжилгээний хурал

НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО
THE ASSOCIATION OF YOUNG SOCIAL SCIENTISTS
Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах бага хурлын удирдамж
Нийгмийн Шинжлэх Ухааны Залуу Эрдэмтдийн Холбооноос нийгэм-хүмүүнлэгийн салбарт эрдэм шинжилгээний ажил хийж буй 35 хүртэлх насны залуу эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнуудаа дэмжих зорилго бүхий “Хүрэлтогоот-2013” шилдэг бүтээл шалгаруулах бага хурлыг 2013 оны 10-р сарын 18-нд зохион байгуулна. Та бүхэн тус бага хуралд оролцсоноор нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр хийгдэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын сүүлийн үеийн ололт амжилтаас суралцах, мэдээлэл авах, харилцан санал солилцох, Нийгмийн Шинжлэх Ухааны Залуу Эрдэмтдийн холбооны үйл ажиллагаатай танилцах, улмаар хамтран ажиллах, БШУ-ны сайдын шилдэг залуу эрдэмтдэд олгодог “Грант” авах зэрэг боломжууд нээгдэнэ.

Нэг: Бага хуралд оролцож илтгэл хэлэлцүүлэх мэргэжлийн ерөнхий чиглэлүүд: 1.Хэл-Утга зохиол 2.Түүх-Архелоги 3.Хууль-Эдийн засаг-Бизнесийн удирдлага 4.Сэтгүүлзүй-Олон нийтийн харилцаа 5.Улс төр-Социологи-Философи 6.Сэтгэл судлал-Боловсрол судлал-Нийгмийн ажил 

Хоёр: Илтгэлийн бүрэн эх ба хураангуйг Нийгмийн Шинжлэх Ухааны Залуу Эрдэмтдийн хурал зохион байгуулах комисст 2013 оны 10-р сарын 07-ны Даваа гаригийн 18 цагаас өмнө ирүүлсэн байна. Илтгэлийн хэмжээ: В5 цаасны 5-6 нүүр хуудас байх ба хэвлэмэл байдлаар болон файл хэлбэрээр э-майл-ээр ирүүлнэ. Илтгэлийн хураангуй болон үндсэн илтгэлийг хурлын өмнө нэгтгэн эмхтгэл болгож хэвлэх тул дараах заавраар бэлтгэж ирүүлэх шаардлагатай. 

Үүнд: • Илтгэл В4 (182х257мм) хэмжээтэй 5-6 нүүр, товчлол, хураангуй нь орос, англи хэлээр В4-ийн нэг нүүрнээс хэтрэхгүй байна, • Хуралд монгол хэлээр болон орос, англи хэлээр илтгэл хэлэлцүүлж болно. • Үсгийн фонд Times New Roman, үсгийн өндөр 10 pt, мөр хоорондын зай Single, мөрийн тоо 45-аас хэтрэхгүй, хоёр баганаар. • Нийтийн хэрэглээний шрифтээс бусад галиг, ханз үсэг орсон файл байгаа тохиолдолд холбогдох үсгийн фонтоо давхар хуулж ирүүлэхийг анхааруулъя. • Илтгэлийн дэлгэрэнгүй загварыг хавсаргасан файлаас үзнэ үү. • Илтгэлийг файл хэлбэрээр, hohchono@yahoo.com; munkhlj@yahoo.com хаягаар ирүүлнэ үү. • Судлаач тухайн илтгэлийг өмнө нь хэлэлцүүлж, хэвлүүлээгүй байна. 

Илтгэл хүлээн авах хаяг:, МУБИС-ийн сэтгүүл зүйн тэнхим, доктор (Ph.D) М.Одмандах, ШУА-ийн Археологийн Хүрээлэнгийн ЭША Л.Мөнхбаяр Харилцах утас: 99866572, 99271307 
PS: ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургууль, МУИС-ийн Улаанбаатар сургууль, МХСС-ийн Уран зохиолын тэнхэм, СЭЗДС-ийн Экономикс эконометриксийн тэнхим, менежментийн тэнхим, ШУА-ийн Хэл зохиол, Түүх, Археологийн хүрээлэнгүүдэд манай зохион байгуулах хүмүүс ажиллаж байгаа тул эдгээр хүмүүст хандан хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. 
НШУЗЭХ-ны Удирдах зөвлөл Хурал зохион байгуулах комис 

Бидний facebook хуудсанд нэгдээрэй - Монголын ба дэлхийн археологи

Commentaires