Археологийн ер бусын олдворыг Монгол Улсад шилжүүлэх еслолын арга хэмжээнээс хйисэн сурвалжлага



18.11.2008

Foto http://images.google.ru2008 онд болсон үйл явдал байна. Зарим хүмүүст сонин байж магадгүй хэмээн оруулав.

Улаанбаатарт суугаа ОХУ-ын элчин сайдын яаманд Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын Археологи, Угсаатны зүйн хүрээлэнгийн /Новосибирск/ ажилтнуудын авчирсан археологийн ер бусын олдворыг Монгол Улсад хүлээлгэн өгөх еслол болов. Орос монголын археологийн экспиднц 2006 онд Монгол Улсын нийслэлээс 120 км зайд орших Ноен-Уул-ын бүсэд малтлага хийх үеэр энэ эртний гайхалтай эд зүйлсийг олжээ. Экспидицийн судалгаа дууссаны дараа малтлагаар олсон эд зүйлийг Сибирийн төвд аваачсан байна. Тэнд олдворыг 2 жилийн турш сэргээн засварлаж, хадгалах ажил хийжээ. Дэлхийд өөр хаана ч байхгүй үнэлж баршгүй энэ эд зүйлийг Монголд авчирлаа. Археологийн эртний эд зүйлийг хүлээлгэн өгөх еслолд Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр, Боловсрол соел шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Монгол Улсын соел шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Чадраа нар оролцов. Манай сурвалжлагч Ольга Павлович энэ үеэр Улаанбаатар хотод томилолтоор ажиллахдаа ОХУ-ын элчин сайдын яаманд болсон еслолын арга хэмжээг сурвалжилжээ. ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Борис Говорин Монголын өндөр дээд зочид, орос-монголын эрдэмтэн археологичдыг элчин сайдын яамны байранд угтаж авлаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн шууд дэмжлэг, хоер орны шинжлэх ухаан академийн үр бүтээлтэй хамтын ажиллагааны дүнд Монгол Улсын нутаг дэвсгэрт археологийн малтлагыг амжилттай дуусгалаа гэж элчин сайд Борис Говорин ер бусын цуглуулгыг хүлээлгэн өгөх еслолыг нээж, нйнхүү хэллээ. МУ-ын ерөнхийлөгч Н.Энхбаяр 2006 онд өөрийн биеэр малтлага хийсэн газарт очиж, энэ ажлыг зохион байгуулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Эртний эд зүйлийг сэргээн засварласан Оросын мэргэжилтнүүдийн хөдөлмөрийг монголын ард түмэн өндөр үнэлж, ер бусын цуглуулгыг бүгд үзэх боломжтой болно гэдэгт итгэж байгаагаа Орос улсын элчин сайд илэрхийлсэн билээ.
Археологийн ховор олдворыг хүлээлгэн өгөх еслолын үеэр Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр ийнхүү хэлсэн юм: (хальс)
Орос-монголын экспидицийн малталгаар олсон хөшөө дурсгал, нээлтийн онцлог нь юу байв? Экспидицийн удирдагчдын нэг, Оросын ШУА-ийн Археологи, Угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Наталья Полосьмак археологийн олдворыг хүлээлгэн өгөх еслолын үеэр ийнхүү хариулав: “Монгол Улсын нутаг дэвсгэрт малтлагын үеэр олдсон хөшөө дурсгал нь урьд илрүүлж байгаагүй эртний эд зүйл тул бусад археологийн олдвороос ялгаатай. Энэ бол манай эриний IV төгсгөл буюу III зууны гуравны нэг үед хамаарна. 18.3 метр гүн оршуулгын байгууламжид анх байрлуулсан 300 гаруй нэгж зүйл бараг бүгд хадгалагдсан байсан. Цуглуулгын ихэнх хэсэг дэлхийн чанартай ер бусын эд зүйлээс бүрдэж байна. Тухайлбал эмээлийн мөнгөн баавар, алтадсан амгай, хаш чулуун эдлэлийн эд зүйл, оршуулсан хүний хувийн эд зүйл тухайлбал бойпор, толь, жижиг алтан чимэг зүүлт, үсний хатгуур зэрэг байв. Хамгийн гол нь органик эд зүйл хадгалагдсан нь чухал. Булшийг судлах явцад даавуу, торго, хувцасны олон хэсэг, хатгамал бүхий эсгий хивс, лакадсан үнэ цэнэтэй сав суулга зэрэг байсан. Энэ эд зүйл бол бусад газар ор мөргүй алга болсон юм.
Энэ хөшөөний археологийн нээлт бол чухал хэдий ч, ердөө ажлын нэг хэсэг. Нээлт хийсний дараа хамгийн гол ажил ундарсан. Археологичид газраас малтаж гаргасан эд зүйлээ хадгалах хэрэгтэй болсон. Ийм түвшний, ийм эд зүйлнйг хадгалахад алтан гар хэрэгтэй байсан. Дэлхийд энэ ажлыг гүйцэтгэх чадалтай сэргээн засварлах лаборатори, хүрээлэн тийм ч олон биш. Орос улсад Оросын ШУА-нйн Сибрийн салбарын Археологи, Угсаатны зүйн хүрээлэн энэ ажлыг гүйцэтгэдэг. Манай сэргээн засварлах мэргэжилтнүүд ийм эд зүйлтэй ажиллах 20 жилийн туршлагатай. Монгол Улсын Засгийн Газартай тохиролцсоны дагуу булшны ер бусын эд зүйлийг манай хүрээлэнд авчирч, 2 жилийн турш сэргээн засварлаж, хадгалах ажил гүйцэтгэлээ. Энэ ер бусын ажлыг хийж гүйцэтгэхэд Грабарийн нэрэмжит сэргээн засварлах газар, Москвагийн Кремлийн мэргэжилтнүүдийг урисан. Хүнд ажлыг хийж гүйцэтгэсэн. 2 мянга гаруй жилийн настай энэ эд зүйлийг одоо Монгол Улсад хадгална. Манай үр хүүхэд, ач зээ нар энэ эд зүйлийг сонирхож, бахархана гэдэгт найдаж байна”.
Археологийн үнэ цэнэтэй эд зүйлийг Монгол Улсад гардуулах еслолын төгсгөлд, Монгол Улсын археологийн хүрээлэнгийн захирал, профессор Цэвээндорж үг хэлэв.(Хальс)
МУ-ын ерөнхийлөгч Н.Энхбаяр болон бусад зочид эртний эд зүйлийг үзлээ. Тун удахгүй эдгээр эд зүйлс Улаанбаатрын нэг музейд тавьж, олны хүртээл болно.


<сонсох>


Орчуулагч Г.Нарангарав




Эх сурвалж : Оросын дуу хоолой .

Commentaires