Миний ажиллах газар бол Тулуз хот дахь эртний хүрэл, төмөр зэвсгийн үед холбогдох суурийн малтлага судалгааны ажил ба өмнө нэг удаа би хальт бичиж байсан билээ. Судалгааны урдчилсан байдлаар эртний Gaulois-чуудын найр наадмаа тэмдэглэдэг газар байж гэж үзэж байгаа юм байна. Учир нь тухайн үеийн хүзүүн дээрээ 2 гонзгой бариултай дарс хийн хадгалдаг байсан томоохон хэмжээний вааран савууд нилээдгүй тоогоор олдож байгаа ажээ. Түүнээс гадна хүн амьдарч байсан ул мөр болох ямар нэгэн эд зүйлс маш ховор олдож буй нь ийнхүү үзэхэд хүргэж буй ажээ. Гэхдээ судалгаа үргэлжилж байгаа. Судалгаа дууссаны дараа бодит дүгнэлт гарах ажээ. Судалгааны ажлын талаар танилцуулга хэд хэдэн өгүүлэл гарсан бөгөөд та бүхэн доорхи сайтаас дэлгэрүүлэн үзнэ үү. http://archeodunum.ch/
Би ч гэсэн та бүхэнд судалгааны үйл явц, өөрийн ажиллаж буй талаараа танилцуулга мэдээ мэдээллийг хүргэхийг хичээх болно.
Би ч гэсэн та бүхэнд судалгааны үйл явц, өөрийн ажиллаж буй талаараа танилцуулга мэдээ мэдээллийг хүргэхийг хичээх болно.
Commentaires
Enregistrer un commentaire