Төв евролд хамгийн эртнийд хамаарах хадны зураг олдлоо

Одоогоос 3-4 сарын өмнө Румин улсын зүүн хойд хэсэгт оршин нэгэн агуйгаас хуучин чулуун зэвсгийн доод үед хамаарах ба төв европод хамгийн эртнийд тооцогдох хадны зургийг илрүүлэн олсон байна. Эдүгээ энэ талаар төв европ төдийгүй, баруун европоор нээлт хэмээн цацагдаж байна. Энэ таалаар та бүхэнд товч мэдээлэл хүргэвээс:

Румин Францын хамтарсан агуй судлаач, археологчдийн баг тус улсын зүүн хойд хэсэгт оршин нэгэн агуйн ханан дахь зургийг илрүүлэн олсон байна. Энэ хадны зураг нь урьд өмнө төв европоос олдож байгаагүй бөгөөд судлаачид тэдгээр хадны зургуудыг одоогоос 35 мянган жилийн тэртээд холбогдоно хэмээн үзэж байгаа ажээ.

« Анх удаа төв европод хамгийн эртний хадан дээрх урлагын бүтээл олдлоо » хэмээн Румин улсын агуй судлалын холбоо болон UNESCO-ийн мэргэжилтэн Жон Клот энэ нээлтийнхээ талаар нийтэд албан ёсоор мэдээллэсэн байна.

Ноён Клот эртний урлаг судлаач мэргэжилтэн бөгөөд түүний судалгааны баг агуй судлаач, археологич, палентологч, 2 агуйн урлаг судлаач зэрэг мэргэжилтэнгүүдээс бүрдэнэ. Нарийвчилсан судалгаагаар 23-35 мянган жилийн хоорондох үед хамаарна гээд, үүнийгээ тэд мөн С14 шинжилгээгээр давхар баталж байна.

Агуйн ханан дахь амьтадын талаар Румини агуй судлалын холбооны ерөнхийлөгч Веорол Тгайн Ласку хэлэхдээ: « хар өнгөөр дүрслэн зурсан дээрхи зургуудыг илрүүлэн олоод 3- 4 сар болж байна. Хананд дүрсэлсэн амьтадын тухайд бизон үхэр, адуу, нэг ба хоёр баавгайн толгой, хоёр хирс зэргийг дүрсэлсэн байна » гэжээ.

Тус агуй нь Румин улсын Апусени үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нутагт урсгал голын доод хөндийд олж очиход нилээд нуугдмал, хэцүү газар байжээ. Одоо хүртэл тэнд баавгай амьдардаг бөгөөд тэдний маажиж самардсан хумсний ул мөр агуйн ханаар мөн байсан байна.
http://ecolonews.blog.fr/2010/06/14/des-speleologues-roumains-ont-decouvert-dans-une-grotte-de-nord-ouest-8799095//p>

Commentaires