Тулуз хот дахь эртний Гулва (Gaulois)-чуудын үл мөр

Та бүхэнд өмнө хэлсэний дагуу судалгааны ажил хэрхэн явагдаж байгаа, өөрийн хийж байгаа ажил, судалгааны багийн зарим таамаглал зэргийн талаар товч танилцуулга хүргэхийг зорилоо.
Ойролцоогоор 1000м² x 800м² бүхий нилээд өргөн талбайг хамарсан малтлага судалгааны ажил хийгдэж байна. Хэсэгчилсэн судалгаа хийж байгаа ба, нийт дурсгалт газрын 3/2-т малтлага хийгдэж байна. Одоогоор 7 бүс болгон хуваасан ба бүс тус бүрээ дахин сектор болгон хуваан ажиллаж байна.
Малтлага явагдаж буй газрын тухайд Тулуз хотын төвд Гарон голоос холгүй, хуучин нилээд том хэмжээний цэргийн хууран байсан газар юм. Эргэн тойрон хашаатай ба хувийн болон нийтийн орон сууцаар хүрээлэгдсэн газар болно. Малтлага явагдаж буй газрын гол төвд « Нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо » ганцаар үйл ажилгаагаа явуулж байна. Түүн дотор маш олон соёлын арга хэмжээнүүд зохиогддог тул нураалгүй үлдээжээ. Мөн урьд хэсэгт нэгэн жижгэвтэр цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгааг эс тооцвол судалгаа явагдаж буй газрын орчим өөр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй, албан байгууллагууд байхгүй. Миний хувьд хамгийн сүүлийн шинээр ажил нь эхэлж буй 7-р бүсийн 3-р секторт 4 археологичийн хамт нэг баг болон ажиллаж байна. Бидний ажил дөнгөж эхэлж байгаа учир бид ул хөрсний цэвэрлээгээний ажлыг хийж байна (газрын хөрсийг хүнд механизим техник ашиглан газрын өнгөн хөрснөөс доош 40- 50 см болгосон ба бид түүнээс нь үргэлжлүүлэн малтлагын ажлыг хийж буй болно). Мөн энд одоо халуун шатсан өдрүүд үргэлжилж байна. Өдөрт 30-35 хэмийн халуун байна. Гэсэн ч ажил үргэлжилсээр...



Малтлага судалгааны явц
Ул хөрсийг цэвэрлэх явцад олон тооны дарс хадгалах зориулаллтай вааран савуудын хэлтэрхий хэсгүүд, төмөр болон хүрэл эдлэлийн жижиг хэсгүүд илэрсээр байна.
Судалгааны багийн ахлагч Петер Жутын мэдээллэснээр: энэхүү судалгаа явагдаж буй газар нь он цагын хувьд мэө 200 - мэө 80 оны хооронд хамаарах ба Гулва-чуудын сүсэг бишрэл (тахилга үйлдэж байсан үл мөр илрүүлсэн), хүндэтгэлтэй холбоотой томоохон баяр наадмаа тэмдэглэдэг байсан газар байж болзошгүй аж. Үүнийгээ тэрээр эндээс гарч буй дарс хийн хадгалах зориулалт бүхий вааран саваар тайлбарлаж байна. Одоогоор тийм вааран савууд 21 тонн хэмжээтэй олдоод байгаа. Тухайлбал жилд нэг болдог томоохон баяраа энд тэмдэглэлдэг, мөн ойр байгаа бусад суурин газрынхан нь ирж оролцдог байсан байж болзошгүй хэмээн таамаглаж байна.
Тэр вааран савууд дарсны хамт гадны улсаас тухайлбал Италиас зөөвөрлөн авчирдаг, дарсыг алтаар худалдан авдаг байжээ.

Amphore буюу хүзүүн дээрээ бариултай урт гонзой дарс хадгалах зөөвөрлөх зориулалт бүхий вааран сав

Мөн энд хар төмөр боловсруулан гаргаж байсан үл мөр үлджээ.
Судалгааны нэг чухал хэрэглэгдэхүүн бол булш. Цөөн тооны булш илрүүлэн олсон ба хоер булш хөндөгдөөгүй байжээ. Нэг залуу эрэгтэй ба нэг залуу эмэгтэй гоёл чимэглэлийн хамт, мөн гаранд нь зүүлгэстэй хүрэл бугуйвчний хамт олджээ. Малтлага судалгаа эхэлснээс хойш 4000 орчим эд зүйлс, олдворыг илрүүлэн олоод байна. Тухайлбал: гоёлын хувцас хунар, гоёлын чимэглэл, вааран сав суулга, зэр зэвсэг, хэрэглсэл, зоосон мөнгө зэргийг дурдаж болно.




Гулва нарын хэрэглэж байсан зоосон тэмдэгтүүд
Одоогоор энэ төдий мэдээллийг хүргэж байна. Дараагын дугаарт Гулва (Gaulois) нар гэж хэн байсан, ямар нөхдүүд байв, тэр талаархи мэдээллийг хүргэх болно.

Commentaires