Монгол бөөгийн өмсгөл Франц улсад

Энэ оны 3-р сард Тулуз хотын Байгалын түүхийн музейд зохион байгуулагдсан “Монгол бөөгийн өмсгөл ил гарав” нэртэй лекцэнд сууснаа сийрүүлсүү.

2010.03.18-ны өдөр энэхүү лекцэнд очиж суув. Мэдсэн шалтгаан маань гэвэл нэгэн танил маань сонингийн тасархай үзүүлсэн нь энэ мэдээлэл байлаа. Надад мэдээж сонирхолтой санагдсан тул маргааш нь очиж үзсэн болно.

Парис хотоос ирсэн Селви-виана Пошистен “Sylviane Bonvin Pochstein” (Европийн бус бусад улс орнуудаас соёлын өвийг бүрдүүлэх байгууллагын захирал), Летитиа Мерли “Laetitia Merli” (антропологич) лекцийг толилуулсан.

Лекцийн гол агуулга нь тэнд байрлуулсан монгол удганы хувцас өмсгөл, утга учир, зан үйл, эдэл хэрэгсэлийн талаар байв. Малгай болон уламжлалт бөөгийн бөмбөр "цам?", цохиурын хамт.
Тэрхүү монгол удганы өмсгөл хувцасыг танилцуулахдаа 19-р зууны сүүл 20-р зууны эхэнд холбогдох хэрэглэгдэж байсан жинхэнэ удган эмэгтэй хувцас хэрэглэл гэв. Монгол улсын Хөвсгөл аймгийн нутгаас авчирсан байна.
Лекц эхэлж байна

Хувцасны талаар ярихдаа: 81 цацаг унжлага үзүүртээ жингинүүр хонхтой, хувцасыг хийсэн материалын тухайд хонь, цаа буга, үнэг, магадгүй сарлагын ширээр хийсэн байх гэхийн. Мөн жижиг хүүхдийн өлгий, халбага, могойн арьс, нүүрийг нь загасны арсаар хийж үсээр сүлжин хийсэн хүүхэлдэй зэргийг өмсгөлөөс зүүсэн байсныг онцлон үзүүлж, тэдгээрийн утга учрын талаар мөн тайлбар хийв.


Монгол удганы өмсгөл


Малгай: Сар сувууны өдтэй удган хүний малгай.
Тэд цааш ярихдаа бөөгийн зан үйл одоо ч гэсэн монголд бий бөгөөд ихэнхдээ хотын хүмүүс бөөд хандах нь илүүтэй. Тэд ихэвчлэн дотор өвчин болон мэргэ төлөгтэй холбоотой зүйлсийг асууна. Монгол ардын аман зохиолд бөөгийн холбоотой мэдээ, үг хэллэг зэргүүд туссан байдаг. Бурханы шашинтай хэрхэн холбогдох, ямар ялгаатай талаарч мөн цухас дурдав.

Удган эмэгтэйн малгай


Өмсгөлөөс зүүлгэстэй байсан эд зүйлс "хүүхэлдэй, төмөр хавтгай толь, жингинүүр хонх бүхий унжлага..."


Өмсгөлын эд зүйлсийн талаар тайлбар хийж буй нь

Лекцийн эцэст бөө удган нарын бөөлж буй жижиг хэмжээний дүрс бичлэгийг сонирхуулав.
Миний хувьд бөө удганы талаар мэдлэг мэдээлэл муутай ч гэсэн тэд хүмүүсийн асуусан асуултанд бүрэн гүйцэд хариулт өгч чадахгүй байх шиг санагдсан. Захирал эмэгтэйн хувьд монголд бөө удганы судалгааны ажлаар хэд хэдэн удаа ирж байжээ. Монголоор бага сага ярж байна. 2003 онд бөөтэй холбоотой номыг Франц улсад хэвлүүлсэн байна.
Харин энэ хувцас хэрхэн Монголоос ямар замаар ирсэн, буцаж хүргэгдэх, эс хүргэгдэх талаар тодорхойгүй. Онгоцоор их л болгоомжтой гэмтээхгүй авчирсан гэж байгаа. Мэддэг хүмүүс байвал цааш уламжлахыг хүснэ.

Сэдэвтэй холбоотой мэдээлэл:

http://www.museum.toulouse.fr/explorer_3/les_collections_20/ethnologie_79/croyances_coutumes_1147/habits_chamane_1719/?lang=fr

Commentaires

  1. Антропологич эмэгтэй Laetitia Merli монголд анх 1997 бөөгийн судалгааны чиглэлээр онд ирж байжээ. Түүнээс хойш ч мөн хэд хэдэн удаа ирсэн байна. ciamerli@yahoo.com

    RépondreSupprimer

Enregistrer un commentaire