Багш таны Эрдэм уул мөнхөд гэрэлтэнэ

Довдойн Баяр /1946-2010/

Монгол улсын гавъяат зүтгэлтэн, нэрт археологич, доктор профессор Довдойн баяр багш маань гэнэтхэн бидний дундаас эргэж ирэхгүйгээр алсад одсон мэдээг сонсоод ихэд харамсан гашуудна. Д.Баяр багш Монголын Түүх, Археологийн Шинжлэх Ухаанд хүндтэй байр суурийг эзэлсэн нэгэн байлаа.

Тэр хүний харцнаас цуцашгүй, дундрашгүй эрдэм ухаан, шулуун бөгөөд зөөлөн чанар, эрдэмт хүний төрх илт гэрэлтэнэ. Түүний үнэтэй зөвөлгөө, цэгцтэй шудрага яриа олон хүний зүрхэнд оч болон тусдаг байсан нь гарцаагүй. Маш олон үг хэлж бичмээр авч, юу хэлж бичхээ үл мэднэ.

Багш таны ЭРДЭМ уул зуугаар биш мянга мянгаар тооглогдох шавь нарын тань зүрх сэтгэлд мөнхөд гэрэлтэн, таны хийж дуусаагүй их эрдэмийн ажил үргэлж мөнхөд үл зогсох болно.
Бурханы орноо амгалан нойрс доо!

Улаанбаатарын Их Сургуулийн 2007 оны төгсөлтийн Археологийн ангийн хамт олон

Commentaires