Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан үзэсгэлэн
Монгол улс, Бүгд Найрамдах Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Мөн энэ онд Монгол, Францын археологийн салбарын хамтын ажиллагааны 20 жилийн ой болж байгаа билээ. Энэ ойг тэмдэглэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй урлаг соёл, шинжлэх ухаан, боловсрол, хүмүүнлэгийн харилцааны холбоотой олон талт үйл ажиллагааны нэг нь ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Францын Цөлийн ба хээр талын хүрээлэн, Монголын Үндэсний Музейгээс зохион байгуулж буй "МОНГОЛ-ФРАНЦЫН АРХЕОЛОГИЙН НЭЭЛТҮҮД. Хорин жилийн хамтын ажиллагаа" үзэсгэлэн юм.
Хоёр орны судлаачид 20 жилийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын түүхийн бараг бүх үеийг хамарсан археологийн өргөн хүрээтэй хайгуул, малтлага судалгааг 17 дурсгалт газарт хийжээ. Эдгээр хамтарсан төслүүдийн хүрээнд нийтдээ 6000 гаруй олдвор, түүний дотор 5000 гаруй чулуун зэвсгийн зүйлс илрүүлжээ.
Монгол-Францын "Чулуун зэвсэг судлах төсөл"-ийн хамт олон Хойд Цэнхэрийн гол, Мойлтын ам, Дөрөлж, Тамсагбулаг зэрэг томоохон дурсгалуудад гүнзгийрүүлсэн судалгаа хийж 5000 орчим чулуун зэвсгийн зүйлсийг илрүүлэн түүвэрлэсний дээр Хэнтий аймгийн Норовлин сумын Салхит гэдэг газраас олдсон эртний хүний гавлын ясны хэсгийг түрүү хомо сапиенс болохыг тогтоож, он цагийг нь 28,000 жилийн өмнө амьдарч байсан хэмээн үзжээ.
1994-1999 онд Эгийн голын хөндийд УЦС баригдах талбайг чөлөөлөх зорилгоор олон дурсгал малтсаны дотор Хүннүгийн оршуулгын газрыг Монголд анх удаа цогцоор нь бүрэн малтаж дуусгасан байдаг. Судалгаагаар хүннү нар нь монголчуудын эртний өвөг болохыг тогтоосон шинжлэх ухааны чухал ач холбогдолтой дүгнэлт хийгээд байна. Дээрх дүгнэлтээ нотлон баталгаажуулахын тулд 2013 оноос Архангай аймгийн нутагт Хүннүгийн өөр нэгэн оршуулгын газарт томоохон хэмжээний малтлага судалгааны ажил эхлүүлсэн юм.
Монгол Алтайн бүс нутагт түрүү төмрийн үеийн Пазырыкийн соёлын нүүдэлчдийн оршуулгыг Монгол-Францын хамтарсан археологийн экспедици Монголд анх удаа малтаж одоогийн байдлаар 38 дурсгалаас 200 гаруй олдвор хэрэглэгдэхүүн илрүүлээд байна. Мөнх цэвдгийн бүсэд тархсан дурсгалууд учир онцгой сайн хадгалалттай органик эдлэл, түүний дотор, мод, арьс шир, үс ноос, эсгий, нэхмэл эдлэл гардаг гайхамшигт булшнууд гэж дэлхийд алдаршсан байдаг.
Хамтарсан экспедици хүрлийн үеийн хэд хэдэн шинэ төрлийн дурсгалыг Монгол Алтайн бүс нутагт нээж, он цагийг нь нарийвчлан тогтоож, гарал үүслийг нь палеогенетикийн аргаар тодруулаад байгаа юм. Археологийн малтлага судалгаанаас дутахааргүй нэгэн чухал ажил бол олдворын хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт, устаж үгүй болох аюултай олдворуудын хуулбар хийх явдал юм. Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт Монголын эзэнт гүрний үеийн язгууртны булшнуудыг малтан судалж 100 гаруй ховор үнэт олдвор илрүүлснийг Францын талын хөрөнгөөр сэргээн засварлуулжээ.
Монгол-Францын хамтарсан төслүүдийн хүрээнд 1996-2014 оны хооронд 200 олдвор сэргээн засварлах ажилдихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулсан байна. Мөн Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалтын төлөө цөөнгүй ажил хийсний нэг нь үзэсгэлэнгийн хүрээнд эртний Түрэгийн үеийн хоёр хүн чулууг бодит хэмжээгээр нь хуулбарлуулж Монголын Үндэсний музейд хүлээлгэн өгч байгаа явдал юм. Монгол-Францын хамтарсан экспедицүүдийн үр дүнд эртний ба дунд үеийн монголчуудын утга соёл, зан үйл, шүтлэг бишрэл, эдийн соёлыг судлах арвин баялаг хэрэглэгдэхүүн илэрч олджээ. Мөн монголчуудын гарал үүслийн асуудлыг шийдвэрлэх хэмжээний томоохон дээжийн сан бий болж, шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой дүгнэлтүүд хийгдээд байгаа юм.
Эртний монголчуудын урлагийн мэдрэмж, гоо сайхны таашаалыг толидохуйц олон арван олдвороос цөөн заримыг энд толилуулая. Архангай аймгийн Хайрхан сумын Гол модны Хүннүгийн язгууртны булшнаас гарсан алтан хуудсаар үйлдсэн "Нар", "Сар" онцгой ач холбогдолтой хэрэглэгдэхүүн юм. Бусад адилсах олдворт үндэслэн Хүннүгийн төрийн бэлгэ тэмдэг нь Наран, Саран хоёр байсныг харж болно.
Мөн Гол модны дурсгалаас илэрсэн алтадсан мөнгөн хөөмөл зэмсэгүүд дээрх Бэлгэт гөрөөснүүд нь Хүннүгийн утга соёл, урлаг, гоо зүйг гар урлалаар илэрхийлэн бүтээсэн хосгүй нандин олдвор юм. Нүүдэлчдийн "өнгө хоршмол урлаг"-ийн нэгэн голомт нь Монгол нутаг болохыг илтгэх Гол модны булшнаас гарсан оюу шигтгээт алтан товчнууд, Тамирын Улаан хошууны Хүннүгийн булшнаас гарсан алтан ээмэгнүүд нь уран нарийн хийцээрээ гайхагддаг.
Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгойн булшнууд нь Их Монгол улс-Монголын Юань улсын үед холбогдох язгууртан ихэсийн хосгүй нандин дурсгал билээ. Эл дурсгалт газраас илэрсэн ёслолын малгайн орой, цохны алтан чимэг, алтан утсаар чимэглэсэн бүс, угалзтай ширэн гутал зэрэг нь 12-14 зууны үеийн урлагийн дахин давтагдашгүй хосгүй бүтээлийн төлөөлөл болохын зэрэгцээ одоог хүртэл илрээгүй байсан Алтан ургийн ихэсийн оршуулга ч байж болохыг харуулах үнэт ховор олдвор болно.
Тус үзэсгэлэнд Монгол-Францын археологийн сүүлийн хорин жилийн хамтын ажиллагааны хүрээнд нээгдсэн 50 иж 300 гаруй олдворыг олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Эдгээр олдворын 60 гаруй хувь нь цорын ганц олдвор бөгөөд 70 хувь нь урьд өмнө нийтэд толилуулж байгаагүй, судалгааны эргэлтэнд ороогүй олдворууд юм.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД :
Монгол Улсын БСШУЯ
Монгол улс дахь Францын Элчин сайдын яам
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн
Монголын үндэсний музей.
Та бүхэнийг хүрэлцэн очиж үзэхийг урьж байна.
Эх сурвалж: Монголын үндэсний түүхийн музей
Мөн 50 жилийн хүрээнд хэвлэгдсэн өврийн Франц-монгол ярианы номын талаар мэдээллийг эндээс авна уу.

Commentaires
Enregistrer un commentaire