Маш их хэмжээний хүрэл зоосууд олдлоо

Франц улсын Saône-et-Loire мужийн Autum хэмээх хотын хойд хэсэгт орших Arroux хорооллын бүсэд INRAP “Франц улсын Авран хамгаалах археологийн судалгааны үндэсний хүрээлэн” 6 сарын турш малтлага судалгаа хийсэний дүнд өнгөрсөн 9-р сад 117.000 ширхэг хүрэл зоос илрүүлсэнээ энэ сарын эхээр мэдэгдэв.
Тус малтлага хийсэн газар нь эртний түүх соёлын дурсгал бүхий газар бөгөөд нутгийн соёлын газрын хамгаалалтанд байдаг байжээ. Гэвч тус газарт шинээр орон сууц барих болсонтой холбогдуулан малтлага судалгааны ажлыг хийсэн байна.
Хүрэл зоосууд хоорондоо ойроцоо хэмжээ, жинтэй ба 1 зоос ойролцоогоор 0,4 гр жинтэй байжээ. Нийтдээ зоосууд 38 кг болжээ. Урьд өмнө ийм их хэмжээний зоос нэг дороос олдож байгаагүй байна.
Он цагийн хувьд мэ III зууны сүүл IV зууны эхэнд Ромын эзэнт гүртний үед хамаарна. Зоосуудыг газар нүхэнд далдлан газрын хөрс “шороо”-өөр тагласан байж.

117.000 Ширхэг зоос олдохдоо

INRAP-ийн зоос судлаач Alexandre Burgevin хэлэхдээ: “III зуун бол Ромын эзэнт гүрний үед мөнгө цохих металлын гачигдалтай байсан. Тиймээс мөнгийг орлуулах ямар нэгэн зүйл хэрэгтэй болсон. Түүнээс үүдэн төмрийн дархад мөнгөний гачигдлыг бууруулах зорилгоор хүрэл зоосуудыг цохих гүйлгээнд оруулах зайлшгүй хэрэгтэй болсон. Олдсон хүрэл зоосууд хийц, хэлбэрийн хувьд муу байсан нь гүйлгээнд гаргах боломжгүй дахин ашиглах зориулалтай байсан байж магад. Ийнхүү их хэмжээгээр нэг дороос хүрэл зоос олдож буй тус газар зоос үйлдэрлэж байсан дарханы газар байсан байж болох үндэстэй. Мөн тухайн үеийг хямратай байсныг дахин нотлох том баримт болж буйгаараа судалгааны өндөр ач холбогдолтой юм” гэжээ.

Эх сурвалж :
http://www.inrap.fr/archeologie-preventive/p-7-Accueil.htm
www.alvinet.com/actualite/article-7128878-100...

Commentaires

  1. Ийм нэг зоос надад байна.
    Миний бодлоор хүрэл зоос байна. Интернетээр зоосны тухай чадлаараа л хайлт хийлээ. Яг адилхан зоос алга. Энэ зоосны талаархи өөрийнхөө бодлыг үлдээнэ үү? http://shizo-huyagaa.blogspot.com/

    RépondreSupprimer
  2. Үзлээ. харин чи чинь тэгвэл өөрөө олчихсон байна шүү дээ. би зоосны талаар мэдлэл муутай тул худлаа буудаад яахав.
    гэхдээ чи наад зоосныхоо талаар илүү тодорхой мэдээлэл тавивал сайн байна. хаанаас хэзээ олсон ямар нэр устай газар болох. эсвэл хүнээс авсан юм уу, нөгөө талдаа ямар нэг дүрс тэмдэгтэй юу, ... г,м.
    наад мэдээгээ улам сайн няглах хэрэгтэй. бадарчийн Нямаа гээд ах байдаг юм. Монголын зоос судлалын холбооны гишүүн. даанч тэр хүний сайтыг олдоггүй. уул нь нэг сайттай. олвол би чам руу явуулна.
    мөн хүннүгийн үед хамаарна гэвэл ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүннү суддлалын судлаачдад наад зоосоо үзүүл. тэндээс бас нэг юм дуулах байх.
    амжилт. шинэ нэмж дуулвал мэдэгдээрэй.

    RépondreSupprimer

Enregistrer un commentaire