Монголоос олдсон эртний хүний гавлын ясны хэсэг

Өнгөрсөн оны 10-р сард Тулуз хотын "Terra Nova" гэх номын санд Монгол-Францын хамтарсан Чулуун зэвсгийн экспедицийн францын талын судлаачид судалгааны ажлын талаараа олон нийтэд нээлтэй товч танилцуулга яриа хийв.
Лекцийг Paul Sabatier их сургуулийн антропологийн багш José Braga, Le Mirail их сургуулийн багш, чулуун зэвсгийн судлаач Nicolas Teyssandier нар толлиулав.

Энгийн хүмүүс гэхээсээ илүүтэй археологи, антропологи, түүх, угсаатан судлалын оюутнууд, багш нар ихэвчлэн ирсэн байлаа. Би мөн хамт ажилладаг нөхдийн хамт очиж лекцэнд сууснаа сийрүүлсүү.

Тус лекцийн зорилго: Судалгааны ангийн 2010 оны ажил, судлаачдын бүрэлдэхүүн, судалгаа явуулж буй газар Монголын зүүн хойд бүс нутаг (Хэнтий аймгийн Норовлин сум), Салхит гэх газраас эртний хүний гавлын ясны хэсэг олсон. Тэрхүү ясны талаар мөн европ, африк зэрэг орнуудаас олдож буй эртний хүний гавлын ясны бүтэцтэй хэрхэн адил төсөөтэй болон ялгаатай талуудаар товч ярив. Тэдний үзэж буйгаар монголоос олдсон энэхүү гавлын ясны хэсэг нь орчин үеийн хүний үүслийн анхны хэлбэр байж болох магадлалтай ба судалгааны хувьд маш үнэтэйд тооцогдож байгаа бөгөөд урьдчилсан үр дүнгээр одоогоос 30.000 жилийн тэртээд холбогдож байна. Үүнээс цааш ч он цагийг урагшлах боломжтой гэлээ.

Газар нутгийн хувьд монголын зүүн хойд хэсэг, хойшоо холгүй оросын хилтэй залгаа. Тус гавлын ясыг анх 2006 онд Улаанбаатар хотноо археологийн мэргэжлээр сурдаг байсан эмэгтэй оюутан зуны амралтаараа гэртээ очиж, түүний ах “алтны нинжаа” анх олж, тэр эмэгтэй оюутан үзэж ШУА-ийн Археологийн хүрээлэн рүү мэдэгдсэн гэв. Сорилт малтлага хийсэн талаараа мөн товч дурдав.

МБ: Судалгааны багынхан мөн “National Geographic France” сэтгүүлийн 2010 оны 11-р сарын дугаарт судалгааны талаар хэвлүүлсэн байна. Түүнийг үзэж дахин дэлгэрүүлэх болно.

Commentaires