Францын нэгэн музейд монгол алх

Саяхны нэгэн сонин дээр “Би болон миний музей” хэмээх нэртэй Тулуз хотын байгалын түүхийн музейн захирал Пранси дурантоний тухай бяцхан ярилцлага, нийтлэл хэвлэгдсэн байлаа. Нийтлэлийн агуулга нь түүний ажлын өрөө, өрөөн дотрох онцлох эд зүйлсийн талаар. Тэрээр Монгол-Францын хамтарсан шинжилгээний ангийн Францын талын багын ахлагч юм.
Түүн дотроос нэгэн зураг аргагүй нүдийг минь татав. Харвал яг л монголд байдал сайхан гэгч нь гагнаж хийсэн төмөр алх. Тайлбарыг нь уншсан чинь Монголын нэгэн уурхайн хавиас "Хэнтий аймгийн Норвилон сумын нутаг дахь алтны уурхай" олсон байна. Алх нь тэндэхийн хууль бус манаахны хэлдэгээр “Алтны нинжаа” нарын үлдээсэн алх болж таарав.
“Алх нилээд бахим хийцтэй, бат бөх хийгдсэн байна. Түүнийг хархаар л өөр соёл, зан заншил харагддаг гэнэ дээ. Тийм учраас өрөөндөө ийнхүү онцлон тавьсан” гэжээ.
Алхны зураг нетэд байхгүй байсан тул орлуулав.

Пранси дурантон ажлын өрөөндөө
Francis Duranthon dans son vaste bureau lumineux. Un homme dans son décor et ses objets./Photo DDM, Xavier de Fenoyl
Пранси дурантоний талаар товч: 1961 онд Францын өмнөд хэсгийн Villefranche-de-Rouergue хэмээх хотноо төрсөн. Энэ оны 1-р сарын 01-ээс Тулуз хотын байгалын түүхийн музейн захирлын ажилд томилогдон ажиллаж байгаа. Палентологич мэргэжилтэй. 21 настайдаа доктор хамгаалж Францын музейн захирлын ажлыг хашиж байжээ. Тэрээр палентологийн чиглэлээр маш олон бүтээл туурвисан ба, түүний хажуугаар Франц 3, 5 зэрэг ТҮ –ээр цуврал нэвтрүүлэг бэлтгэн гаргадаг байжээ. Өмнөд африк, Египт, Перу, Монгол, Ойрх дорнодын улсуудад шинжилгээний анги удирдан ажиллаж байна.
Мэдээний эх сурвалж: http://www.ladepeche.fr/article/2011/01/31/1002247-Francis-Duranthon-mon-musee-a-moi.html

Commentaires

Enregistrer un commentaire