![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgLJWEiFU8cQRdOPp2klkHoCQl4cQibjBMoars7osHr7QpGn_fJZ9AZVJC9dALQ4zDmVb46IhwsPD8NGE7nk7I3HC1Gx1uhKFGVvqYNOI_pn28ugTpmV0WEMOco9b1WqeL1IkTPc0VewZ3w/s320/12.jpg)
Энэ бунхныг цаг хугацааны уртад тонуулчид ухаж , олдворуудыг их хэмжээгээр эвдэж сүйтгэсэн тул анхны хэлбэр төрхөө хадгалсан олдвор цөөн тоотой үлдэж, ихэнх нь хагарч эвдрэн байршил, төрхөө алдаж, удаан хугацааны туршид газрын чийгний нөлөөлөлд байснаар, мод даавуун материалуудаар хийгдсэн зүйлс нь өмхөрч өгөршин хэврэгшиж, түүхий шавараар бүтээсэн олдворуудад задарч бутрах хэлбэрээр муудах үйл явц эрчимтэй явагдсан байв. Зарим биет олдворууд хэсэг хэсгээр задарч бутарснаар эвлүүлж сэргээн засварлах боломжгүй болжээ.
2009 онд нэн даруй бэхжүүлж хамгаалах шаардлагатай олдворуудыг цэвэрлэж бэхжүүлэх ажлыг гүйцэтгэж 2010 оны 8-р сараас эхлэн бүх олдворыг цэвэрлэн бэхжүүлж, сэргээн засварлах, анхны хэлбэр төрхт ойртуулан сэргээж босгох, цөөн тооны бүтэн олдворуудын хуулбарыг хийх зэрэг үйл ажиллагаа Соёлын өвийн төвийн сэргээн засварлах хэлтэст үргэлжилж байна .
Commentaires
Enregistrer un commentaire