Сүүлийн үед мэргэжлийн судлаачид төдийгүй, олон нийт, гадны хүмүүсийн сонирхол, анхааралыг татаж буй нэгэн сэдэв Булган аймгийн Баяннуур сумын нутаг дахь Улаан хэрмийн “Шороон бумбагар” хэмээх газарт илрүүлэн олсон бунхан, тэндээс гарч буй түүх соёлын үнэт олдвор, эд өлгийн зүйлс юм.
Тус дурсгалт газар ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Казахстан улсын Астан Их Сургуулийн Түрэг-Алтай судлалын төвийн хамтарсан археологийн судалгааны анги энэ оны 6-р сараас эхлэн ажиллаж байгаа аж.
Судалгааны ангийн бүрэлдэхүүн
Тус байгууламж нь 4.2 метр өндөр, сууриараа 25 м диаметр бүхий гэр хэлбэрийн шороон байгууламж. Судлаачид чанх урд талаас үүдэвчийг нь илрүүлж, малтлагын ажлыг эхэлжээ.
Үүдэвчний урт 40 орчим м ба хонгилын хоёр талын хананд шавар түрхэж, шохойгоор өнгөлсөн ханан дээр луу, хэд хэдэн хүн, морь хөтөлсөн хүн, сүм, олон туг дарцаг, бадам цэцэг, үхрийн толгой зэргийг улаан, хар хоёр өнгийн шорон будгаар зурсан байсан нь илэрчээ.
Архелогчид бунхны хаалганд тулж үүдийг тагласан чулууг зайлуулахад дахин хоёр метрийн урттай хонгил гарч иржээ. Уг хонгилын хоёр талын хананд тахилын сүм байсны нэгийг нь судалж эхэлсэн ба нөгөөх сүмийн хаалгыг алтаар чимэглэсэн алтан цоожтой модон хаалга аж.
Цөөнгүй сайтууд дээр тус малтлагын ажил, гарч буй эд зүйлсийн талаар мэдээллүүдийг олон нийтэд хүргэсээр байна. Тэдгээрийн гол төлөөл нь шууд.мн. Тэдний хамгийн сүүлийн мэдээлэл « Баяннуурын хосгүй 270 олдворыг Хархорины музейд хүргэлээ » гэсэн мэдээлэл өнөөдөр тавигджээ. Түүнээс гадны Судалгааны ангийн монголын талын удирдагч, Проф А.Очир судалгааны ажлын талаарх мэдээллийг зарим хэвлэлүүдэд ярилцлага өгсөн байна. Энэ нь харин мэдээллийн сайтуудын хагас дутуу, таамаг мэдээ, мэдээллийг бодвол илүү анхан шатны мэдээлэл авч болохоор санагдлаа.
Түүний Өнөөдөр сонинд өгсөн ярилцлагаас: Судалгааны баг, малтлагын ажил, 2001 онд тус дурсгалт газрыг илрүүлсэн, тэдний таамаглаж буйгаар энэхүү бунхан нь МЭ VI-VIII зуун буюу Түрэг улсын үед хамаарах тухай, бунханыг хэрхэн хамгаалж үлдээх таалаарх мэдээлийг үзэж болохоор аж.
Үүнтэй холбогдуулан 270 мэдээллийн доорхи нэргүй нэгэн сэтгэгдэл миний анхаарлыг татлаа. Тайлбаргүй талвилаа.
« Миний доор бичсэн зүйлс бол Одоогийн Шинжлэх ухаанд нэгэнт тодорхой болсон зүйлс юм. Шинжлэх ухааны ололт амжилтыг судлаад мэдчихвэл Тухайн цаг үед нь байсан мэт л төсөөлөл үүсдэг юм. Угаасаа үүний төлөө л түүхийн шинжлэх ухаан байдаг юм. Шинжлэх ухаан гэж арвин их мэдээлэлийн сан байна шүү дээ. Сэтгүүлчид бол мэдлэг бага хүмүүс юм. Үнэндээ Манай Архелогийн хүмүүс УЙГАРЫН бунхан болохыг мэдэж л байгаа байх. КАЗАКууд бүх мөнгө санхүүг нь гаргаж байгаа тул Мөнгийг нь авч судалгаагаа дуусгаад Дараа нь УЙГАРЫН ҮЕИЙН БУНХАН БАЙНА ГЭЖ хэлэх байхаа. МОНГОЛ хүний ов заль гэж. КАЗАКУУД бүх зардалыг гаргаж байгаа юм билээ. КАЗАКУУД ӨӨРСДӨӨ Засагаасаа ТҮРГИЙН БУЛШ СУДЛАНА ГЭЖ МӨНГӨ ГАРГУУЛАА БИЗ ЗАЙЛУУЛ ЗОВЛОН ИХ БИЙ ДЭЭ» ,
За тэгээд хамгийн итэвхитэй олонд мэдээлж буй хүн бол БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр шинэхэн мэдээллийг Твитэртээ цаг тухайд нь хүргэсээр байна. Бахархмаар ч юм шиг …, боломжоо ашиглаад баярлалаа гээд хэлмээр байнааааа, болоо ш дээ, бүрээгээ нэг хангинуулчий…
Язгууртан хүний алтан титэм
Бунханы дотрох эд өлгийн зүйлс болон ханын зургуудыг бэхжүүлэх, гэмтээхгүй байх талаар онцгой анхаарч Казахстанаас талаас энэ чиглэлийн хүмүүс ирсэн гэнэ шүү
Энэ төрлийн ханын зургууд урьд өмнө Монгол нутгаас илэрч байгаагүй ба, миний мэдэхээр Монголын Үндэсний музей, ӨМӨЗО-ны хамтарсан археологийн судалгааны анги 2005 – 2009 оны хооронд Архангай аймгийн Хотонт сумын нутаг дахь Өвөр хавцал, Хулхтын ам хундын ам зэрэг газруудад иймэрхүү төрлийн шороон дов малтан судлаж заримаас нь ханын зураг илэрч тухайн « Түрэг, Уйгурын үед л хамааруулан үзэж байсан » үед үзэсгэлэн энэ тэр хүртэл гарч байсан ...
Тухайн үзэсгэлэнгийн үеэр авсан фото зураг, сониноос тус шинжилгээний ангид 2006 онд хулхтын амны малтлагт оролцож ажиллаж байсан сан.
Гайхалтай ханын зургууд, Баяннуур
Эцэст нь: Сайтууд дээрхи мэдээллүүдтэй холбогдон уншигчдын дэндүү өнгөц мэдээнд тулгуурлан элдэв бүрийн үзэл бодлоо бичжээ. Мэдээж тэдний эрх л дээ. Тэгэхлээр манаахааан: Судалгааны ажил бол өнгөн мэдээнд тулгуурладгүй, цаг нар шаардсан нарийн Шинжлэх ухаан «хаха яг том судлаач шиг». Тус судалгааны ажил зөвхөн эхэн шатандаа явна. Цаашдаа ямар эд зүйлс нэмж илрэх, он цаг тогтоох бусад судалгааны арга, сурвалжийн мэдээ, нарийн лабортарын судалгаа гээд л олон судалгаа, дүн шинжилгээ хийгдэж төсөөлөл, таамаг хэдэн ч удаа няцаагдан, өөрчлөгдөх боломжтой учир тодорхой хугацааны дараа судалгааны эхний үр дүнгүүд гарч, судлаачид өөрсдийн үнэн бодит байр суурийг илэрхийлэх цаг мөчийг л хүлээх үү дээ аан.
Дээрхи үзэл бол зөвхөн миний л бодол шүү.
Фото зургийн эх сурвалж:
- БСШУЯ-ны Сайд Ё.Отгонбаярын твиттер
- http://www.mongolnews.mn
- шууд.мн
mergejliin hunii ug ch oor bna shuu
RépondreSupprimerяг энэ мэдээг би өөр сайт дээрээс бас уншиж байсан таны бэлтгэсэн мэдээлэл байсан юм уу
RépondreSupprimer