Монако улсад Монголын археологийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монакогийн Вант улсад “Төв азийн анхны нүүдэлчид” нэртэй археологийн үзэсгэлэн энэ сарын 21-ны өдөр Эртний хүн судлал, антропологийн музейд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэн 2012.05.21 – 2012.09.21 хүртэл 4 сарын хугацаатай олны хүртээл болох юм.

Үзэсгэлэнгийн зорилго: Төв ази дахь анхны нүүдэлчид, тэдгээрийн үлдээсэн соёлын баялаг дурсгал нь эдүгээгийн Монгол улсын нутаг дэвсгэрт дийлэнх хэсгийг эзлэн оршдог ба Орос, Казахстан болон хятадын хойд нутгуудаар байгаа. Монгол орон нь эртний ази тив дахь анхны нүүдэлчдийн соёл иргэншлийн гол зангилаа нутаг орон байсныг харуулахад оршино.

Монакогийн Эртний хүн судлалийн музей нь МУ-ын ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй 2006 оноос археологийн судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэн Архангай аймгийн Их Тамир сумын нутаг дахь "Цацын эрэг" дурсгалт газар суурийн судалгаа хийж байгаа билээ. Мөн "Заяын хүрээ" хийдийн эвдэрч гэмтсэн хэсгүүдэд сэргээн засварлах ажлыг шинжилгээний ангийнхан гүйцэтгэж байна.

Заяын хүрээ хийд
Судалгааны ангийнхан хойд тамирийн хөндийд одоогоор 50 орчим буган чулуу хөшөө шинээр илрүүлэн олоод байна.
Үзэсгэлэнд судалгааны ангийнханы шинээр илрүүлэн нээсэн буган чулуун хөшөөд, хадны сүг зураг, гоёл чимэглэлийн болон зэр зэвсгийн эд зүйлс тавигдаж буй болно.

Манай эрний өмнөх 8-р зууны үед хамаарах морины дүрс бүхий хүрэл чимэглэл. 2011 оны Судалгааны ангийн бүрэлдэхүүн шинээр илрүүлсэн. “Монгол-Монакогийн хамтарсан археологийн судалгааны анги”
Гийчин. Малтлагын үед нутгийн иргэд цөөнгүй ирж сонирхоно
Эртний хүн судлал, антропологийн музейн гаднах талбайд баригдсан гэр болон буган чулуун хөшөөд. Монакогийн эртний хүн судлалын музей.

Хамтарсан судалгааны ангийн Монакогийн талын судалгааны багийн ахлагч: Жером Магай. Үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийж байна.

Энэ сарын эхээр Парис хотноо зохион байгуулагдсан Монголын Долоо хоног өдөрлөгийн эрдэм шинжилгээний хуралд судалгааны талаар танилцуулга илтгэл тавьж буй нь. Ж.Магай.

La mission Monaco-Mongolie en Arkhangai par Gunba

Хамтарсан судалгааны ажлын хүрээнд нилээд тооны эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдсэнээс гадна төслийн 5 жилийн ойд зориулан « Хойд Тамирын голын сав нутаг дахь буган хөшөө » нэртэй бүтээл 2011 онд хэвлэгдэн гарсан билээ.

Монакогийн Вант улсын Эртний хүн судлал, антропологийн музей: http://www.map-mc.com
Монгол–Монакогийн хамтарсан археологийн судалгааны анги: http://archeo-steppe.com

Р.Гүнба
Археологийн facebook хуудсанд маань нэгдээрэй.

Commentaires

  1. Үзэсгэлэнд тавигдсан археологийн олдвор, эд зүйлс нь жинхэнэ эхээс хуулан авсан хуулбарууд бөгөөд, жинхэнэ эх олдвор, дурсгалууд Монголдоо байгаа болно.

    RépondreSupprimer
  2. ene udriin mendiig hurgie. unet chuluunii tuhai medeelel oruulj uguuch

    RépondreSupprimer
    Réponses
    1. sainu Chingis,

      doorhi holboosuudaar orood uz;
      hereg blj magad, amjilt husii

      http://www.slideshare.net/tseeye/ss-7394452
      http://denvermedee.com/medee/?q=node/279
      http://www.mongolchess.com/gems

      Supprimer

Enregistrer un commentaire