“Торгоны зам” үзэсгэлэн

Өнгөрсөн 4-р сарын эхээр Нидарланд улсад цөөн хоногоор очихдоо нийслэл Амстардам хот дахь “Амстардам Эрмитаж” д гарч байсан “Торгоны зам” нэртэй олон улсын үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
“Амстардам Эрмитаж”: 2004 онд эхний хэсэг нь нээлтээ хийсэн бол 2009 онд бүтэн хэмжээгээр нээлтээ хийж нээлтэнд Нидарландийн хатан хаан Бетрис, ОХУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч асан Медведив нар оролцож байжээ. 
Оросын Санкад-Пирербург дахь алдарт Эрмитаж музейн европ дахь салбар, Орос орны соёл, урлагыг илтгэх томоохон цогцолбор төв юм. 
Жилд 2 удаа Санкад-Пирербург дахь Эрмитаж музейн үнэт үзмэрүүдээс бүрдэл болсон томоохон үзэсгэлэнг зохион байгуулж олны хүртээл болгодог байна. Одоогоор өөрийн үзмэрийн сандаа 3000 орчим үнэт өвийн сантай. 

Үзэсгэлэн рүү орох хэсэг

Тус үзэсгэлэн энэ оны 3-р сарын 1-ээс 9-р сарын 5-ыг хүртэл. Үзэсгэлэнд Эрмитажийн музейн ховорт тооцогдох 250 орчим үзмэр дэлгэгджээ. Үзмэрүүдийн дийлэнхи хэсгийг ханын зураг, хөшөөд, алт, мөнгө, торгон эдлэлүүд, 19-20-р зууны үеийн Оросын археологичдын хайгуул, судалгааны явцад хуримтлагдсан эд өлгийн зүйлсээс бүрдэж буй болно.

Эхний танхим. Энэхүү танхимд эртний Согд, Партиа, Бактери нарын үед хамаарах ханын зургууд тавигдсан байлаа.


Өнөөгийн Узебекстаны нутаг дахь Варакаша дурсгалт газраас олдсон ханын зураг. МЭ 7-9р зуунд хамаарна.

Согд “одоогийн узбек ард түмэн” нар 8 – 9-р зууны үед худалдааны гол жуулчлагч болж байв. Тийн давуу талаа ашиглан өөрийн шашинг түгээн дэлгэрүүлэх оролдлогуудыг итвэхтэй эрэлхийлж байсан байх юм. Нийтдээ 9 метр үргэлжлэх урт ханын зураг.

Торгоны зам нь зөвхөн Өрнө Дорныг холбогч худалдаа арилжааны гол зам байсан төдийгүй шашин соёлыг солилцогч томоохон суваг нь болж байв.



Үзэсгэлэнгийн зохиомжийг Торгоны зам хэдий үеэс эхтэй, ямар цаг үед хэрхэн хаагуур, дайран өнгөрч байсан, тухайн үеийн улсуудын худалдаа ба соёлын солилцоог аль болох тэр үеийнхтэй нь ойртуулж үзэгчдэд хүргэхийг зорисон байна.

Үзмэрт тавигдсан археологийн эд өлгийн хэрэглэгдэхүүн нь Торгоны зам дагуух 13-н дурсгалт газраас илрэн олдсон зүйлс болно. Дургалт газруудыг нээсэн ба анхлан судалгаа хийсэн судлаачид.

Ихэнх дурсгалт газруудыг Орос ах нар илрүүлэн анхлан судалгаа явуулж байсан байх юм.

Торгоны замыг тэртээ МЭӨ 1-р мянган жилийн тэртээгээс эхлэлтэй гэж үздэг. Худалдааны гол хэрэгсэл эхэндээ Хан гүрнээс Өрнө зүгт: торго, цаас, хүрэл толь болон лакан эдлэдүүд. Төв азиас ангийн үслэг эдлэл, гар урлалын зүйлс, үнэт чулуу ..., Өрнө зүгээс шилэн, шаазан эдлэл голлох солилцооны бараа болж байлаа. Замын төгсгөл Хятадын зүүн хязгаар хүрдэг байсан нь хан гүрэнд хүлэг сайн морьдын хэрэгцээний хажуугаар хойд нутгийн Хүннү нараас торгоны замыг хамгаалах холбоотон толгойн өвчин болж байжээ.

Торгоны замын урт ойроцоогоор 7000 орчим км үргэлжилнэ. Торгоны замын гол бараа тээвэрлэгч хүч нь тэмээ, адуу, үхэр, илжиг байв. Зарим тохиолдолд хэдэн мянгаар тоологдох жингийн суваа үргэлжилдэг байжээ.

15-р зуунаас торгоны замаар худалдаа хийгчдийн цуваа эрс багссан нь нилээд хэдэн шалтгаантай. Тэднээс хамгийн дурдаж болохуйц нь өрнөдүүд торго хийх арга технологийг мэдсэн нь тэдний хятад нутагт зүглэх сонирхлыг эрс багсгасан. 2т: газраас илүүтэйгээр далайн худалдаа хийх нь тэдэнд илүү амар хялбар байв. Тиймээс ч энэ үеэс европ энэтхэгийн хооронд далайн худалдааны шинэ цуваа эхэлсэн юм.

19р зууны сүүл үеэс Торгоны зам дахин нээгдсэн гэж хэлж болно. Энэ нь археологийн малтлага судалгааны цоо шинэ хэрэглэгдэхүүнүүд байлаа.

20 зууны эхэн үеийн Монгол дахь Ноён уулын Хүннүгийн язгууртны булшны нээлт, тэндээс илэрсэн олон арван археологийн эд өлөг нь торгоны замын тэртээ 2000 гаран жилийн тэртээх түүхийг үгүүлэх шинэ баримт, харанхуй байсан орон зайг гэрэлтүүлж чадсан юм. Тэр ч утгаараа Ноён уулын археологийн судалгаа нь Монголын төдийгүй, дэлхийд дурсагдсан, торгоны замын төв ази дахь чиглэлийн нарийн зангилааг тайлан үзүүр болсон юм.

Ноён уулын язгууртан шанюйн булшнаас олдсон ширмэл ширдэгийн хэсэг.

Ноен уулын язгууртний булшнаас гарсан Хүннү өмд. Тухайн үед малтлагаас олдсон бүх үнэт олдворууд эдүгээ Эрмитаж музейд хадгалагдаж байгаа билээ.
Үзэсгэлэнтэй холбоотой катлоги, газрын зураг, тоглоом, ил захидал зэрэг олон зүйлс номын дэлгүүрт нь худалдаалагдаж байсан ба Монголын түүхтэй холбоотой цөөнгүй номууд харагдсан шүү.

Үзэсгэлэнгийн танхимд зураг авах хориотой байсан тул яаран дарсан цөөн зургууд маань зарим талаараа шаардлага хангахгүй байгаатай санал нийлэх байна. Үзэсгэлэн машид таалагдсан, хэрэв та ойр байдаг бол очиж үзэхийг зөвлөж байна. 

Commentaires