« Néo-Cugnaux III » expo

Өмнө хүргэж байсан 1 ба 2-р үзэсгэлэнгийн үргэлжлэл хамгийн сүүлийн 3 дахь цуврал үзэсгэлэнг энэ долоо хоногт очиж үзэв. Та бүхэнд хүргэнэ гэсэн болохоор л аргагүй очив. Ирэх очихын баггүй цагын автобусны буудал дээр хүлээж өнжив.
За тэр яахав. Энэ цуврал үзэсгэлэн миний бодлоор улам чанар нь муудсаар дуусах шиг болов. За эхнийх бол цэвэр археологийн үзэсгэлэн байсан. 2 дахь нь за яахав уран бүтээлчдын археологийн таалархи дүрслэл агуулгыг агуулсан гэж байгаа. Харин энэ хамгийн сүүлийнх мэдэхгүй. Зүгээр л эв хавгүй эвлүүлсэн хөөсөнцөр.

Үзэсгэлэнгийн нэр: Бөмблөгүүдийн эрх чөлөө. Эвлүүлээд наачихсан хөөсөнцрүүд. Тэндер маягийн зүйл зарлаад энэ нөхөр шалгарсан юм билээ. Арга барил нь археологийнх шиг адил гэж байгаа. Сэргээн засварлалтыг хэлээд байгаа юм уу гэж ойлгов ?.

Бас л нэг..., уран бүтээлчийн тухайд Пилит-Фүфэ гэдэг. 46 настай. Борду хотын урлагын их сургууль дүүргэсэн. Одоо Тулуз хотод ажиллаж амьдардаг байна. түүний сонин хачирхайлтай ажлын талаар сайт руу нь орж үзэж болноо. http://poupet.free.fr
Автобус хүлээж буй хүн ойр зуур ганц нэг зураг дарав. Манайхаар бол УБ зочид буудал юм даа.
хотын төвийн ганц сүм
Иймэрхүү хэлхэлдсэн, уйлсан дуулсан хөшөө баримлыг бол энд хаа сайгүй тааралданаза ийнхүү цуврал гурван үзэсгэлэнг үзэж та бүхэнд хүргэсэндээ баяртай байна.

Commentaires

  1. Авга ахаа дагуулаад наад үзэсгэлэнг чинь үзүүлэх юмсан. Хэ цс гэж хамраараа дуугараад, юу л гэх бол доо. Ёж хүн бий

    RépondreSupprimer
  2. bayarlalaa amraa ahaa. estoi tegej helmeer uzesgelen baisan shuu

    RépondreSupprimer

Enregistrer un commentaire